Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Бакалаврын элсэлтийн хөтөлбөр

ШУТИС-ийн харъяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь монгол улсын уул уурхайн салбарт 150.000 гаруй мэргэжилтэй ажилтан, 2257 бакалаврын зэрэгтэй, 520 магистрын зэрэгтэй инженерүүдийг бэлтгэн гаргасан 49 гаруй жилийн баялаг туршлага хуримтлуулсан Монгол улсын тэргүүлэх сургуулийн нэг юм.

Зорилго
Ашигт малтмалын баяжуулалтын технологи хөтөлбөр нь ашигт малтмал баяжуулалтын техник, технологийг удирдан явуулж, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх арга барил эзэмшсэн, харилцааны өндөр соёлтой, хувь хүний болон мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, мэдлэг, чадвараа бие даан хөгжүүлж чаддаг, өөрийн мэдлэгийг бусдад түгээн дэлгэрүүлэх, инженерийн төсөл зохиох, туршилт, судалгааны ажил гүйцэтгэх чадвартай бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж төлөвшүүлэхэд оршино.

Ажлын байр
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК болон бусад уурхайнууд
Уул уурхайн үйлдвэрүүдийн судалгааны лаборатори
Уул уурхайн төслийн байгууллага
Гидрометаллургийн үйлдвэрүүд
Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллага
Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газруудад мэргэжилтэн

99627433      99358631

Зорилго 

Цахилгаан системийн ажлын горим, цахилгаан системийн тоноглол, цахилгаан системийн реле  хамгаалалт, автоматжуулалт, автоматуудын ажиллагаа, хяналт, бүх төрлийн реле хамгаалалтын  тооцооны арга аргачлал, алгоритм, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн ажиллагааны бэлэн  байдал, аваарын үед богино хугацаанд таслах, залгах, цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглах,  үйлчилгээ явуулах, туршилт тохируулга, техникийн оновчтой шийдлийг гаргах, шинэчлэлт  сайжруулалтыг хийх, орчин үеийн ухаалаг удирдлагыг хэрэглэх, хяналт-удирдлагын систем,  хэмжилт мэдээллийн тоон техник төхөөрөмжийг ашиглах чадвартай  мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Ажлын байр 

  1. Реле хамгаалалт автоматикийн туршилт, тохируулгын засвар үйлчилгээ
  2. Өндөр хүчдэлийн хэмжилт, туршилт  тохируулга
  3. Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил,туршилт тохируулгын ажил үйлчилгээ
  4.  Цахилгаан дулаан хосолсон эрчим хүчний эх үүсвэрийн угсралт, засварын ажил, туршилт, тохируулгын ажил
  5. 100МВт болон дүүнээс дээш хүчин чадалтай цахилгаан дулаан хосолсон эрчим хүчний эх үүсвэрийн угсралт, засварын ажил, туршилт, тохируулгын ажил
  6. 0,4-110кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт,  засварын ажил, туршилт, тохируулгын ажил үйлчилгээ

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас

99362734     99362210

Зорилго

Мэдээллийн технологийн мэргэжлийн хөтөлбөрөөр төгсөгч нь боловсрол, нийгэм, эдийн засгийн бүх салбарт ажиллах ба байгууллагын мэдээллийн технологийн бүхий л асуудлыг хариуцан төлөвлөх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэнэ. Тухайлбал мэргэжилтэн нь байгууллагын хэрэгцээ болон дэд бүтцэд тохируулан тоног төхөөрөмж болон програм хангамжийг сонгох, суурилуулах, сүлжээний тохиргоо хийх, сүлжээний удирдлага болон аюулгүй байдлыг хангах, вэб  болон мобайл программчлалын  хөгжүүлэлт хийх, байгууллагын технологийн  үйлчилгээг хангах, технологийн удирдлага болон төлөвлөлт хийх зэрэг ажлыг гүйцэтгэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх

Ажлын байр 

  1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  2. Программист
  3.  
  4. Программ хангамжийн инженер
  5. Системийн администратор
  6. Компьютер системийн архитектур
  7. Веб хөгжүүлэгч
  8. Мобайл апп хөгжүүлэгч
  9. Системийн  инженер
  10. Компьютерын сүлжээний инженер
  11. Өгөгдлийн сангийн администратор
  12. Өгөгдлийн шинжээч

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас 

Зорилго

Шинжлэх ухаан, мэргэжлийн суурь мэдлэгт тулгуурлан мэргэшсэн мэдлэг ур чадварыг ашиглан уул уурхай, боловсруулах үйлдвэрүүд болон бусад үйлдвэрлэлийн аль ч салбарт цахилгаанжуулалт автоматжуулалтын чиглэлээр хөрвөн ажиллах, цахилгаан эрчим хүчийг ашиглах, цахилгаан хангамжийн асуудлыг төлөвлөх, боловсруулах, хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх, цаашид шинээр гарах ахисан түвшний технологийг эзэмших, нэвтрүүлэх чадвартай  мэргэжилтэн бэлтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.

Ажлын байр

  1. Уурхайн цахилгаан хангамжийн системийг ашиглалтын нөхцөлтэй уялдуулан төслөх, ашиглалт, найдвартай ажиллагааны түвшинг хянах, засвар үйлчилгээ хийх
  2. Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн цахилгаан хөтлүүрийн удирдлагыг оновчтойгоор хянах, тохируулах, удирдах
  3. Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн засварын ажлыг зохион байгуулах, байгууллагын техникийн бодлого, боловсруулах, уурхайн цахилгаан машин, машин, тоног төхөөрөмж болон тэдгээрийн хийцийн элементүүдийг төслөх, зохион бүтээх
  4. Уурхайн технологийн процессыг автоматжуулах

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК болон бусад уурхайнууд
Уул уурхайн үйлдвэрүүдийн судалгааны лаборатори
Уул уурхайн төслийн байгууллага
Гидрометаллургийн үйлдвэрүүд
Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллага
Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газруудад мэргэжилтэн

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас 

99362210     95349252

Зорилго
Уул уурхайн олборлох, боловсруулах, тээвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжүүдийн ашиглалт засвар үйлчилгээний ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, сэлбэг хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшсэн орчин үеийн компьютерын программ хангамж ашиглах чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэх зорилготой.

Ажлын байр
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн байгууллагад инженер техникийн ажилтан
– Уул уурхайн хүдэр олборлох боловсруулах компаниудад инженер технекийн ажилтан
– Сургалт эрдэм шинжилгээний байгууллагад судлаач
– Их сургууль, коллежийн багш

Зорилго
Уул уурхайн ашиглалтын технологи хөтөлбөр нь уулын ажлыг удирдан зохион байгуулах чадвартай харилцааны соёлтой, манлайлах, багаар ажиллах чадвартай нийгэмд болон уул уурхайн салбарт хувь нэмрээ оруулах инженерүүдийг бэлтгэхэд оршино.

Хөтөлбөрийн онцлог
Уул уурхайн ашиглалтын технологи хөтөлбөрөөр суралцсанаар “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ийн хүдрийн ил уурхай болон бусад үйлдвэрүүдийн ил болон далд уурхайд дадлага хийх боломжтой.

Ажлын байр
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК болон бусад уурхайнууд
Уул уурхайн үйлдвэрүүдийн судалгааны лаборатори
Уул уурхайн төслийн байгууллага
Гидрометаллургийн үйлдвэрүүд
Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллага
Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газруудад мэргэжилтэн

Зорилго
Автомашин түүний агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, механик системийн оношлол, тохиргоо хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зохих мэдлэгтэй, инженерийн программ хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Ажлын байр
– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн байгууллага
– Авто засвар оношилгооны газрууд
– Авто тээврийн логистик байгууллага
– Сургалт эрдэм шинжилгээний байгууллагад судлаач
– Их сургууль, коллежийн багш

Зорилго
Үйлдвэрлэлийн менежментийн шинжлэх ухааны орчин үеийн үзэл баримтлал, зарчим, арга зүйд суурилсан онолын болон практик мэдлэгтэй, хөрвөх чадвартай, мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх

Ажлын байр
Төрийн байгууллага:
ТӨҮГ-т үйлдвэрлэл, үйлчилгээний бүх шатны менежер
Үйлдвэрийн газрын төлөвлөлтийн эдийн засагч
Төрийн байгууллагад чанар, бүтээмжийн мэргэжилтэн
Төрийн байгууллагын хүний нөөц, сургалт хөгжлийн менежер

Хувийн хэвшил:
Бизнесийн байгууллагад үйлдвэрлэлийн төслийн менежер, мэргэжилтэн
Үйлдвэрлэл, маркетинг, борлуулалтын менежер
Бизнесийн байгууллагын хүний нөөц, сургалт хөгжлийн менежер
Үйлдвэрийн газрын шинэ бүтээгдэхүүн технологийн менежер
Үйлдвэрийн бүтээмж, чанарын мэргэжилтэн

Зорилго
Металлурги, металлын технологийн хөтөлбөр нь инновацыг бий болгох, судалгаа хийх, манлайлах, бизнес эрхлэх замаар нийгэм, металлурги болон материалын салбарт хувь нэмрээ оруулах инженерүүдийг бэлтгэх зорилготой юм.

Хөтөлбөрийн онцлог
Металлурги, металлын технологи 2+2 хамтарсан хөтөлбөр нь ОХУ-ын Уралын Холбооны Их Сургуультай хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр юм. Тус хөтөлбөрт хамрагдаж амжилттай төгссөн төгсөгч нь ШУТИС болон УХИС-ийн хос дипломтой төгсдөгөөрөө онцлог юм.

Ажлын байр
Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Оюутолгой ХХК болон бусад уурхайнууд
Уул уурхайн үйлдвэрүүдийн судалгааны лаборатори
Уул уурхайн төслийн байгууллага
Гидрометаллургийн үйлдвэрүүд
Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллага
Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын газруудад мэргэжилтэн

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Гадаад хэлний өндөр мэдлэгтэй. Mэргэжлийн орчуулга хийх чадвартай, техник, технологийн бүх салбарын баримт бичиг боловсруулах чадвартай, мэргэшсэн мэргэжилтний эрэлт хэрэгцээ өндөр байдаг.

 Гадаад хэлний орчуулагч мэргэжлээр 1992 оноос нийт 460 гаруй орчуулагч бэлтгэсэн туршлагатай. Эрдмийн зэрэг цолтой, олон улсад англи хэл заах TESOL зэрэгтэй багш нар хичээл заана. Цаашид гадаадад магистрын түвшний сургалтад хамрагдах, IELTS, TOEFL-ийн шалгалтад өндөр оноо авах боломж нээгдсэнээр гадаадын их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР

Компани, ТӨҮГ, ОНӨҮГ:

  • Техникийн орчуулагч
  • Инженер орчуулагч
  • Орчуулагч, хэлмэрч
  • Гадаад харилцааны ажилтан
  • Техникийн бичиг баримт боловсруулагч

Төрийн албанд:

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • Гадаад харилцааны мэргэжилтэн, албаны дарга
  • Оффис менежер
  • Төслийн орчуулагч инженер
  • Орчуулагч, хэлмэрч
  • Захирлын туслах
  • Хэвлэл мэдээллийн байгууллага:
  • Гадаад мэдээний редактор
  • Орчуулгын редактор

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Байгууллага оршин буй цаг дор нягтлан бодогч мэргэжил мөнхөд оршсоор байх бөгөөд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэзээ ч буурч байгаагүй мэргэжлийн нэг юм.

Орчин үеийн глобал, дижитал технологид суурилан улам бүр нарийвчлагдан, стратегийн түвшинд хөгжиж байна.

“Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөр нь 2021 онд магадлан итгэмжлэгдэж үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн.

Үндэсний хэмжээнд:

  • Мэргэшсэн Нягтлан Бодогч
  • Мэргэшсэн Татварын Зөвлөх
  • Мэргэшсэн Хөрөнгийн Үнэлгээчин
  • Аудит ба баталгаажуулах үйлчилгээ (Хараат бус)
  • Мэргэшсэн Дотоод Аудитор
  • Мэргэшсэн Дотоод Хяналтын Мэргэжилтэн

Олон улсын түвшинд:

  • ACCA (Association of Chartered Certified Accountants)
  • CMA (Certified Management Accountant)
  • CGMА (Chartered Global Management Accountant)

ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • Бүх шатны төрийн болон бизнесийн байгууллагад нягтлан бодох бүртгэлийн удирдах гүйцэтгэх түвшний ажилтан (ерөнхий, ахлах, тооцооны нягтлан бодогч, нярав)
  • Төрийн болон хараат бус аудитын компанийн партнер, аудитор, туслах аудитор, аудитын услах, дотоод аудитор, дотоод хяналтын мэргэжилтэн
  • Үл хөдлөх хөрөнгө, үнэт цаасны зах зээлийн шинжээч, мэргэжилтэн, хөрөнгийн болон бизнесийн үнэлгээчин
  • Татвар, даатгалын байгууллагын улсын байцаагч, мэргэжилтэн
  • Банк, санхүүгийн байгууллагын захирал, салбарын захирал, эрхлэгч, менежер, нягтлан бодогч, эдийн засагч, теллер
  • Их, дээд сургууль, коллеж, эрдэм шинжилгээний байгууллагын багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан
  • Технологийн салбарт нягтлан бодох бүртгэл, санхүүгийн программ хөгжүүлэгч Нягтлан бодох бүртгэлийн аутсорсинг болон ко-сорсингийн үйлчилгээ

Зорилго

Хот суурин газар, үйлдвэр, хөдөө аж ахуйн цахилгаан хангамжийн шугам сүлжээ, цахилгаан хэрэглэгчдийн найдвартай хэвийн ажиллагааг хангаж, тэдгээрийн угсралт, засвар үйлчилгээ туршилт тохируулгын онол практикийн мэдлэг чадварыг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

Ажлын байр

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон цахилгаан энергийн үйлдвэрлэлт, дамжуулалт, хуваарилалт, хэрэглээний салбарт ажиллах боломжтой.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас 

99362210 95349252

ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ

Барилгын салбарын чиг хандлага нь орчин үеийн хүмүүсийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн инженерийн хийцтэй шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй, ногоон барилгууд ихээр төлөвлөгдөж дижитал, виртуал технологиуд илүү өндөр түвшинд хөгжиж, програм хангамжууд улам боловсронгуй болсноор олон талын мэдлэгтэй барилгын инженерийн эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж байна.

ШУТИС-ийн БАС-тай хамтран барилгын инженерийн 1+3 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд төгсөгчид нь барилгын анхан шатны тооцооллоос эхлэн барилгын зураг төсөл гаргах, төсөв тооцоог боловсруулах хүртэл судалгааны ажил хийх явцдаа асуудал шийдэх, мэдлэгээ хэрэглэх, системчлэн сэтгэх, багаар ажиллах, харилцааны, зохион бүтээх зэрэг орчин үеийн инженер хүний ур чадваруудыг цогц байдлаар эзэмшдэг.

 

ШУТИС-ийн БАС-тай хамтран Хүрээлэн буй орчны инженерийн 1+3 хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд тус хөтөлбөрийн үндсэн зорилго нь хүрээлэн буй орчны бохирдлын голлох хэлбэрүүд болох агаар, ус, хөрсний бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, бохирдлын эх үүсвэрүүдийг бууруулах, бохирдуулагчдыг эх үүсвэр дээр нь боловсруулах, хүрээлэн буй орчинд нэгэнт бий болсон бохирдлыг цэвэршүүлэх зэргээр хүн ам, био-организмыг хүрээлэн буй орчны бохирдлын сөрөг нөлөөлөлд өртөхөөс хамгаалах инженерчлэлийн шийдлүүд, тэдгээрийн онол, аргазүй, тооцоо, дизайны мэдлэг олгох, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ технологи хөгжүүлэх, нэвтрүүлэх, систем, үйлдвэр байгуулахад шаардлагатай тооцоолол, дизайны арга барил, судалгааны арга аргазүйг эзэмшүүлэхэд оршино.

ТӨГСӨГЧДИЙН АЖЛЫН БАЙР

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • Байгаль орчин аялал жуулчлалын яам, агентлаг
  • Олон улсын төсөл хөтөлбөр
  • Уул уурхай хүнд, хөнгөн үйлдвэрлэлийн байгаль орчны албад
  • Байгаль орчны зөвлөх үйлчилгээний компани
  • Их, дээд сургууль
  • Төр олон нийтийн байгууллага
  • Нийслэл орон нутгийн байгаль орчны газар зэрэг олон салбарт ажиллах боломжтой

Хөтөлбөрөөр олгох мэдлэг, эзэмших ур чадвар

Уул уурхайн машин тоног төхөөрөмж чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу уул уурхайн салбаруудад (уул уурхайн компаниудад) ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжийн ашиглалт, үйлчилгээг хариуцах, зохион байгуулах, эрдэм шинжилгээ, зохион бүтээх ба удирдан зохион байгуулах /уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт үйлчилгээг зохион байгуулах асуудлыг шийдвэрлэх, уул уурхайн үйлдвэрийн нөхцөлд тохируулан машин тоног төхөөрөмжийг харьцуулан зөв сонголт хийх, гэмтэл саатлыг илрүүлэх, оношлох засварлах, хэмжилт, тохиргоо хийх, аливаа хийцийн тоног төхөөрөмжийн зураг дүрслэлийг уншиж ойлгох, ашиглах, зохион бүтээх, засварлах/ чадваруудыг эзэмшсэн уул уурхайн инженер-механик болно.

Мэргэжлийн зориулалт

Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ, оношлогоо хариуцсан инженер.

Мэргэжилтний мэдлэг, чадвар, дадал, хандлага

Уул уурхайн машин тоног төхөөрөмж чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийн дагуу уул уурхайн салбарт (уул уурхайн компаниудад) ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдийн зохиостой ашиглалт (засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах, эвдрэл гэмтлийг илрүүлэн оношлох, засварлах, хэмжилт тохиргоо хийх) болон эдрэм шинжилгээ, судалгааны ажил гүйцэтгэх (тоног төхөөрөмжүүдийн харьцуулалтын тооцоонд үндэслэн зохистой сонголт хийх, ашиглалтын нөхцөлд тохирсон шинэ машин, механизм зохион бүтээх гэх мэт) чадваруудыг эзэмшсэн, нийгэм болоод салбарын хүрээнд хүлээх хариуцлагаа бүрэн ухамсарласан, бие болоод сэтгэлийн зөв төлөвшил бүхий уул уурхайн инженер- механик болно.

Мэргэжилтэнд тавигдах нийтлэг шаардлага
  • Үйлдвэрлэлийн аль ч салбарт машин тоног төхөөрөмж ашиглагддаг бөгөөд тэдгээрийн хэвйин ажиллагаа, ашиглалтын хариуцах нь механик инженерүүдийн үндсэн үүрэг болно.
  • Тоног төхөөрөмжийн хэвийн ашиглалтыг тогтмол хянахын тулд байнгын шинийг эрэлхийлэгч байх, насан туршын суралцах чадвартай, аливаа асуудалд зөв дэс дараалалтай ханддаг, өгөгдсөн материалд дүн шинжилгээ хийж, зөв шийдвэр гаргадаг байх чадвар шаардагддаг.

Ажлын байр

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • Хөдөлгүүртмашин, тоногтөхөөрөмжийнмеханикболононошлогооны инженер
  • Суурин тоног төхөөрөмжийн механик болон оношлогооны инженер
  • Хүнд машин механизмын механик инженер /Wagner Asia, Monnis, MCM/
  • Хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хариуцсан механик инженер /АПУ, MSC/
  • Зам, барилгын машин механизмын засварын инженер
  • Механикийн чиглэлээр их дээд сургуулийн багш
  • Судалгаа шинжилгээний ажилтан
    • Тоног төхөөрөмжийн сонголтын ТЭЗҮ
    • Оношлогооны инженер

Зорилго 

Санхүүгийн шинжлэх ухааны орчин үеийн үзэл баримтлал, зарчим, арга зүйд суурилсан онолын болон практик мэдлэгтэй, хөрвөх чадвартай, мэргэжлийн өндөр ёс зүйтэй мэргэжилтэн бэлтгэх

Ажлын байр 

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
  • Банк, санхүүгийн байгууллагад теллер, харилцагчийн үйлчилгээний ажилтан, зээлийн мэргэжилтэн, эдийн засагч; 
  • Бизнесийн байгууллагад санхүүгийн менежер, эдийн засагч, санхүүгийн шинжээч, эрсдэлийн менежер, тооцоо судалгааны ажилтан, хөрөнгө
  • Төсөвт байгууллагад төсвийн мэргэжилтэн, эдийн засагч, санхүүч, татварын мэргэжилтэн, нийгмийн даатгалын мэргэжилтэн; 
  • Бусад: даатгалын мэргэжилтэн, үнэт цаасны брокер, дилер, хөрөнгө оруулалтын зөвлөх; 

✅Бүх шинээр элсэгчдэд 50% тэтгэлэг олгогдоно.
✅Булган аймгаас элсэгчдэд 100% тэтгэлэг олгогдоно.
✅Олон улсын олимпиадын 1-3-р байр эзэлсэн бол эхний жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олгоно.
✅Техник-технологийн улсын олимпиадын 1-р байр эзэлсэн бол эхний жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олгоно.
✅Техник-технологийн улсын олимпиадын 2-3-р байр эзэлсэн бол эхний жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн 75%-ийн тэтгэлэг олгоно.
✅Техник-технологийн улсын олимпиадын 4-5-р байр эзэлсэн бол эхний жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлэг олгоно.

Элсэлтийн журам

СУРГАЛТЫН ОРЧИН ​

Нэг ээлжинд

оюутан суралцах боломжтой Хичээлийн байр
0

Уншлагын танхим

оюутанд зэрэг үйлчлэх
0

 Номын сан

гаруй номтой.
0

Спорт зал

м2 талбатай
0

Цахим номын сан

гаруй номтой электрон номын фонд
0

Лаборатори

Уул уурхай, цахилгаан, механик, авто, компьютерийн мэргэжлийн
0

Дадлага

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т мэргэжлийн цехүүдэд хийх боломжтой
0

Оюутны байр

оюутан авах хүчин чадалтай Монгол улсын тэргүүний оюутны байртай
0

​ОЮУТНЫ ДАВУУ ТАЛ

  1. Сургалтын төрийн сангаас сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, зээл авах боломжтой.
  2. Сургалтын төрийн сангаас үндэсний болон урамшууллын тэтгэлэг авах боломжтой.
  3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үүсгэн байгуулсан сургууль тул  3,2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд сургалтын төлбөрийн 30-100 %-ийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас урамшуулал хэлбэрээр авах боломжтой.
  4. Монгол улсын хөдөлмөрийн баатар, техникийн шинжлэх ухааны доктор (Sc.D) Ш.Отгонбилэгийн нэрэмжит сургууль тул тус сургуульд 3,2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд сургалтын төлбөрийн 50-100%-ийг “Монгол 21” сангаас урамшуулал хэлбэрээр авах боломжтой.
  5. ШУТИС-ийн харьяа сургууль тул 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд ШУТИС-ийг Онцлох дипломтой төгсөх боломжтой.
  6. ШУТИС-ийн харьяа сургууль тул 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд ШУТИС-тай хамтран ажилладаг гадаадын их сургуульд шилжин суралцах боломжтой.
  7. 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд Монгол улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий Сайдын нэрэмжит сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
  8. Уул уурхайн чиглэлээр сургалт явуулдаг тул тус сургуульд 3,6 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй буюу онц суралцсан оюутнууд гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай уул уурхайн томоохон компаниудын нэрэмжит сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх сургууль тул 3,2 ба түүнээс дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн төгсөгч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажлын байраар хангагдана.

Сургуулийн хаяг: Орхон аймаг, Эрдэнэт хот, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль.