Сургалтын зорилго:
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын болон орон нутгийн аж ахуй нэгж байгууллагын ажилтан, хувь хүмүүст орчин үетэйгээ хөл нийлүүлэн ажлын байрнаас хөндийрөлгүйгээр тасралтгүй сурч, хөгжих боломжийг олгож, өндөр чадамжтай эерэг хандлага бүхий санаачилгатай, бүтээлч ажилтнуудыг бэлтгэхэд оршино.
Хүний хөгжлийн төв нь 2018 оны 05 сараас өнөөдрийг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн нийт ажилтнууд болон Орхон аймаг, бүс нутгийн иргэд, ААНБ-ын ажилтнуудад хүний хөгжлийн чиглэлээр дараах сургалтуудыг зохион байгуулж байна.
Хүний Хөгжлийн сургалтууд
| № | Сургалтын нэр | Сургалтын цаг | Нэг хүний төлбөр (мян.төг) |
| 1 | Байгууллагын соёл-Хүний хөгжил | 1 өдөр 8 цаг | 170,000 |
| 2 | Харилцаа, хандлага | 1 өдөр 8 цаг | 170,000 |
| 3 | Сэтгэлээ удирдах ухаан | 1 өдөр 8 цаг | 170,000 |
| 4 | Гэр бүлийн боловсрол | 1 өдөр 8 цаг | 170,000 |
| 5 | Илтгэх урлаг | 1 өдөр 8 цаг | 200,000 |
| 6 | Яриа, бичгийн соёл | 1 өдөр 8 цаг | 200,000 |
| 7 | Хэрэглээний программ /анхан шат/ | 1 өдөр 8 цаг | 180,000 |
| 8 | Хэрэглээний программ /дунд шат/ | 1 өдөр 8 цаг | 180,000 |
| 9 | Монгол бичиг /анхан шат/ | 5 өдөр 40 цаг | 300,000 |
| 10 | Монгол бичиг /дунд шат/ | 5 өдөр 40 цаг | 300,000 |
| 11 | Монгол бичиг /ахисан дунд/ | 5 өдөр 40 цаг | 320,000 |
| 12 | Хөрөнгө оруулалтын үр ашиг болон эрсдэлийн үнэлгээ | 1 өдөр 8 цаг | 220,000 |
| 13 | Бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүй | 1 өдөр 8 цаг | 220,000 |
| 14 | Нягтлан бодогчдод зориулсан мэргэжлийн сургалт | 1 өдөр 8 цаг | 220,000 |
| 15 | Эд хариуцагч, няравын чадавхжуулах сургалт | 1 өдөр 8 цаг | 220,000 |
| 16 | М1. Өгөгдлийн шинжилгээн дэх статистикийн хэрэглээ | 2 өдөр 16 цаг | 360,000 |
| 17 | М2. Microsoft Excel дээр хялбар ажиллах техникүүд | 2 өдөр 16 цаг | 360,000 |
| 18 | М3. Өгөгдлийн шинжилгээнд SPSS программ ашиглах нь | 2 өдөр 16 цаг | 360,000 |
| 19 | М4. Өгөгдлийн шинжилгээнд Power Bi ашиглах нь | 2 өдөр 16 цаг | 360,000 |
| 20 | М5. R программчлалын хэл | 2 өдөр 16 цаг | 360,000 |
| 21 | М6. Машин сургалт | 2 өдөр 16 цаг | 360,000 |
| 22 | Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага MNS ISO9001:2016 стандарт танилцуулах сургалт | 1 өдөр 8 цаг | 250,000 |
| 23 | Чанарын менежментийн тогтолцоо. Шаардлага MNS ISO9001:2016 стандартыг хэрэгжүүлэх сургалт | 3 өдөр 24 цаг | 500,000 |
| 24 | Чанарын менежментийн тогтолцооны дотоод аудитын сургалт | 3 өдөр 24 цаг | 550,000 |
| 25 | Сургагч багшийн сургалт /ЧМТ ISO9001/ | 5 өдөр 40 цаг | 550,000 |

Эрдэнэт цогцолбор их сургуулийн Хүний хөгжлийн сургалтад жилдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2500 гаруй ажилтан, гаднын байгууллагын 150 орчим хүн хамрагдаж байна
Эрдэнэт цогцолбор их сургууль нь 2015 оноос эхлэн Бизнес хөгжлийн сургалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Стратеги, хөгжлийн бодлогын газартай хамтран “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүх цех, хэлтэс, нэгжийн ажилтнуудын дунд зохион байгуулж байна.
Сургалтын бүтэц:
| № | Сургалтын төрөл | Төлбөрийн тариф /төгрөг/ | Сургалтын цаг |
| 1 | Модуль 2.1 “Бүтээмж дээшлүүлэх анхан шатны арга хэрэгслүүд” | 140.000 | 8 цаг |
| 2 | Модуль 2.2 “Бүтээмж дээшлүүлэх ахисан шатны арга хэрэгслүүд” | 150.000 | 8 цаг |
| 3 | Модуль 2.3 “6 Сигма” | 450.000 | 24 цаг |
| 4 | Модуль 2.4 “Бизнес процесс сайжруулалтын арга хэрэгслүүд” | 150.000 | 8 цаг |
| 5 | Модуль 3 “Инновацийн үйл явц, хөгжүүлэлт” | 450.000 | 24 цаг |
| 6 | Модуль 4 “Сургалтын багш чадавхжуулах” | 120.000 | 8 цаг |
| 7 | MATLAB, AUTOCAD, SPSS программын анхан шат | 320.000 | 16 цаг |
| 8 | Сэргээгдэх эрчим хүч | 180.000 | 8 цаг |
Модуль 2.1 – “Бүтээмж дээшлүүлэх анхан шатны арга хэрэгслүүд”
- Бүтээмж бүтээмжийн мөн чанар, ач холбогдол, бүтээмжийн үйл ажиллагаанд хэрхэн оролцох, бүтээмж чанарын дугуйланд ажиллах, 5 сайн үйлсийг хэрэгжүүлэх, саналын системд оролцох талаар мэдлэг дадлага олгоно.
Модуль 2.2 – “Бүтээмж дээшлүүлэх ахисан шатны арга хэрэгслүүд”
- Бүтээмжийг системтэйгээр дээшлүүлэх, үйлдвэрлэл, менежментийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдах, үргүй зардлыг бууруулах, үр дүнг хэмжих ахисан түвшний арга хэрэгсэл, техникүүдийг хэрхэн ашиглах, талаар мэдлэг олгоно.
Модуль 2.3 – “6 Сигма”
- Процессын гологдлыг бууруулахад чиглэгдсэн “6 сигма” аргын талаар мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ.
Модуль 3. “Төслийн менежмент”
- Төсөл боловсруулах арга зүй, үр ашгийн тооцоо, төслийн удирдлагын тухай мэдлэг, чадвар олгоно.
Модуль 4 “Сургалтын багш чадавхжуулах” сургалт
- Боловсролын өөрчлөлт, шинэчлэлийн чиг хандлага, хэрэглэгчийн эрэлтэд нийцсэн үр дүнд суурилсан сургалт явуулах цогц ур чадвартай сургагч багш бэлтгэхэд чиглэгдэнэ.
MATLAB программ эзэмших сургалт
- MATLAB-ын программчлалын хэл ашиглах
- Өгөгдөлд дүн шинжилгээ хийх
- Симулинк загвар боловсруулах
AUTOCAD программ эзэмших сургалт
- AUTOCAD программыг ажиллуулах
- Текст, хүснэгт, геометрийн дүрсийг засварлах
- Гурван хэмжээст орчинд ажиллах
SPSS программ эзэмших сургалт
- Мэдээллийг программд оруулах
- Программ дээр мэдээллийг зохион байгуулах, боловсруулалтад бэлтгэх
- Нарийвчилсан статистик шинжилгээ хийх
Эрдэнэт цогцолбор их сургуулийн Бизнес хөгжлийн сургалтад жилдээ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 700-900 ажилтан хамрагдаж байна.

Холбоо барих хаяг:
Орхон аймаг, Эрдэнэт хот
Утас: +976 75773656, 75773314
Факс: +976 75773415
E-mail: info@erdenetis.edu.mn
Веб сайт: www.eit.edu.mn
Гадаад хэлний дараах сургалтууддаа элсэлт авч байна. Та бүхэн суралцахыг хүсвэл ЭНД дарж бүртгүүлнэ үү.
Холбоо барих дугаар : 99351835
ГАДААД ХЭЛНИЙ СУРГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
2026 онд явагдах сургалт
| № | Сургалтын төрөл | Улирал | Эхлэх хугацаа | Кредит | Танхимын цаг | Төлбөр | |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | Англи хэлний суурьтай анхан шат | I | 1 сарын 20 | 3 | 80 цаг | 260,000₮ | |
| 2 | Орос хэлний анхан шат | I | 1 сарын 21 | 3 | 80 цаг | 230,000₮ | |
| 3 | Герман хэлний А2 сертификатын сургалт | I | 1 сарын 22 | 3 | 80 цаг | 600,000₮ | |
| 4 | IELTS-ийн бэлтгэл | I | 2 сарын 3 | 3 | 80 цаг | 634,800₮ | |
| 5 | Англи хэлний анхан дунд шат | I | 3 сарын 4 | 3 | 80 цаг | 300,000₮ | |
| 6 | Орос хэлний суурьтай анхан шат | I | 3 сарын 5 | 3 | 80 цаг | 260,000₮ | |
| 7 | Инженерийн англи хэл | I | 3 сарын 17 | 3 | 80 цаг | 380,000₮ | |
| 8 | Англи хэлний дунд шат | I | 3 сарын 31 | 3 | 80 цаг | 380,000₮ | |
| 9 | Орос хэлний анхан дунд шат | II | 4 сарын 15 | 3 | 80 цаг | 300,000₮ | |
| 10 | Англи хэлний суурьтай анхан шат | II | 4 сарын 16 | 3 | 80 цаг | 260,000₮ | |
| 11 | Англи хэлний анхан дунд шат | II | 4 сарын 17 | 3 | 80 цаг | 300,000₮ | |
| 12 | Хятад хэлний анхан шат | II | 4 сарын 18 | 3 | 80 цаг | 260,000₮ | |
| 13 | Япон хэлний анхан шат | II | 4 сарын 21 | 3 | 80 цаг | 260,000₮ | |
| 14 | Герман хэлний В1 сертификатын сургалт | II | 4 сарын 22 | 3 | 80 цаг | 760,000₮ | |
| 15 | Шинжлэх ухааны найруулга зүй | II | 4 сарын 28 | 3 | 80 цаг | 634,800₮ | |
| 16 | IELTS-ийн бэлтгэл | II | 5 сарын 12 | 3 | 80 цаг | 634,800₮ | |
| 17 | Англи хэлний дунд шат | III | 9 сарын 2 | 3 | 80 цаг | 380,000₮ | |
| 18 | Магистрантурын өмнөх англи хэлний бэлтгэл | III | 9 сарын 2 | 3 | 80 цаг | 2,800,000₮ | |
| 19 | Англи хэлний анхан дунд шат | III | 9 сарын 3 | 3 | 80 цаг | 300,000₮ | |
| 20 | Англи хэлний дунд шат | IV | 10 сарын 6 | 3 | 80 цаг | 380,000₮ | |
| 21 | Англи хэлний ахисан дунд шат /IELTS-ийн өмнөх/ | IV | 11 сарын 10 | 3 | 80 цаг | 634,800₮ | |
| 22 | IELTS-ийн бэлтгэл | IV | 12 сарын 15 | 3 | 80 цаг | 634,800₮ |