Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Гадаадыг улс орнуудтай хамтарсан судалгааны ажлууд

БНХАУ
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг галд тэсвэртэй керамик материал үйлдвэрлэх түүхий эдээр ашиглах боломжийн судалгаа”-ны ажил. 
  • Баяжуулах үйлдвэрийн хаягдлыг ашиглан галд тэсвэртэй дулаан тусгаарлах керамик материал үйлдвэрлэх технологи, найрлагыг тодорхойлсон.
ХБНГУ
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хаягдлын аж ахуйд хуримтлагдсан хаягдал, ядуу агуулгатай хүдрийн овоолгыг дахин ашиглах, агаараас тандан судлах судалгааны ажил. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийт 1.6 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий геодезын өгөгдлийг хүлээлгэн өгсөн. Хаягдлын аж ахуйн 2D, 3D загваруудыг боловсруулсан.
  • Монгол улсын гагнуурын мэргэжлийн салбарт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн боловсролын сургалтыг хөгжүүлэх төсөл. Олон улсын гагнуурын сургалтын төвийг байгуулж, олон улсын ISO 9606 стандартын дагуу сургалт явуулах эрхтэй болсон.
Европын холбоо
  • Дээд боловсролын байгууллагад цахим өөрчлөлт хийж, Монгол, Вьетнам хоёр улс дахь цахим ялгааг арилгах /Цахим шилжилт/
  • Цахим шилжилт хийх стратеги төлөвлөгөө боловсруулан, цахим сургалтын төвийг байгуулсан.
Канад улс

“Өндөр нарийвчлалтай бат бэхийн хэмжилтийн Minpraxis туршилтын тоног төхөөрөмжийг ашиглан Оюу Толгойн чулуулгийн массын шинжилгээг сайжруулах” судалгааны тэтгэлэгт ажил. Оюу Толгойн хүдрийн 22 хайрцаг 67 м урттай 1тн хэмжээтэй дээж бэлтгэж геологи болон геотехникийн бичиглэл хийж, лабораторийн UCS, PLT, TT, Minpraxis test хийгдсэн.