Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ESSEM 2025 эрдэм шинжилгээний хурал

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь “Erdenet Summit of Science, Engineering and Management ESSEM 2025” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-ийн Металлурги, дэвшилтэт технологийн судалгааны төв, Металл боловсруулалт инженерчлэлийн холбоотой хамтран зохион байгуулна.
Уг олон улсын хурал нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын стратегийн зорилтуудыг дэмжин, эцсийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн шинэ бүтээгдэхүүн гарган авахад шаардагдах шинжлэх ухааны үндэслэл, технологийн шийдлүүдийг хэлэлцэх, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тогтвортой хөгжлийн бодлогыг батлах тухай” А/552 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах, Монгол болон олон улсын судлаачид, инженер, мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
Үндсэн чиглэл нь Хэрэглээний шинжлэх ухаан ба дэвшилтэт инженерчлэл, Хүмүүнлэг ба менежмент сэдвээр зохион байгуулагдана