Суурь шинжлэх ухааны тэнхим
Оюутан, суралцагчийн эрэлт хэрэгцээнд суурилсан сургалт бүхий, эрдэм шинжилгээ судалгаа, нийгэм олон нийтэд чиглэсэн үйл ажиллагаагаар баримжаалсан хамт олон болох
Тэнхимийн зорилт
Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх
Үр дүнд суурилсан сургалтыг хэрэгжүүлэх
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхийг сайжруулах
Үйл ажиллагаа нь өргөжин профессорын багийн зохион байгуулалтад шилжсэн ба Байгалийн ухааны ба Хүмүүнлэгийн ухааны хоёр чиглэлээр салбарлан тус тусдаа бие дааж ажиллах болсон.
Үүсэл хөгжлийн тойм
1999 онд
Техник, технологийн тэнхим нэртэйгээр үүсгэн байгуулагдсан.
2006 онд
Үйл ажиллагаа өргөжин Механикийн профессорын баг нэртэйгээр ажиллах болсон.
2014 онд
Бүтэц зохион байгуулалтын шинэчлэлтээр “Суурь шинжлэх ухааны тэнхим” нэртэйгээр Байгалийн ухааны болон Хүмүүнлэгийн ухааны тэнхимүүд нэгдэн зохион байгуулагдсан.
Өнөөгийн байдлаар тус тэнхимд математик, байгалийн ухаан, эдийн засаг, менежмент, нийгмийн ухаан, гадаад хэлний чиглэлүүд хамаардаг ба сургалт, эрдэм шинжилгээ, төсөл, хөтөлбөрт ажлууд, нийгэм, олон нийтийн болон бусад ажлуудыг гүйцэтгэж ажиллаж байна.
Бакалавр, магистр, ахлах сургууль, мэргэжлийн сургалт, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ажиллагчид, удирдах ажилтнуудад зориулсан хүний болон бизнесийн хөгжил, удирдах ажилтны зорилтот сургалтуудыг хэрэгжүүлж байна. ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуультай хамтран үйлдвэрлэл, хүний нөөц, санхүү, ХАБЭА, бүтээмж, төрийн захиргааны менежментийн магистрын түвшний сургалтын хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж байна.
Орон нутаг, байгууллагын хөгжил, менежмент, материал судлал, хими технологи, экологи, боловсрол судлал, философи, хэл шинжлэл
- Математик-Байгалийн ухааны бүсийн олимпиад
- Сэтгэх чадварын олимпиад
- Шатрын бүсийн нээлттэй тэмцээн
- Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан шатрын тэмцээн
- Орос хэлний олимпиад
- Англи хэлний олимпиад
- Ерөнхий боловсролын сурагчдад зориулсан сагсан бөмбөгийн тэмцээн
- Бүтээмж-Инновацийн хөдөлгөөн, үйл ажиллагаа
- Улсын химийн олимпиад
- Ахлах сургууль (Инженерийн баримжаатай гүнгийрүүлсэн сургалт)
- Гадаад хэлний төв (Англи, орос хэлний урт богино хугацааны сургалтууд, ОХУ-ын Оросын Шинжлэх Ухаан, Соёлын Төвийн салбар)