Эрдэнэт цогцолбор их сургууль

Магистрын танилцуулга

Магистрын сургалтад элсэн суралцах сонирхолтой иргэд та бүхэн доорх судалгааг бөглөнө үү.

МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Суралцагчдад олон улсын нийтлэг жишиг хандлагатай нийцэхүйц, шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажлыг гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэхэд шаардагдах мэдлэг, чадвар, туршилт судалгааны арга зүйг эзэмшүүлэхэд оршино.
МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛТ:
Шинэлэг, шилдэг судалгааг хөгжүүлэх
Судалгаанд суурилсан сургалт явуулах
Шударга, ил тод удирдлагыг хэрэгжүүлэх
СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРҮҮД:
ШУТИС-ийн Эрдэнэт цогцолбор их сургууль:
  • Нягтлан бодох бүртгэл
ШУТИС-ийн Менежментийн сургууль:
  • Үйлдвэрлэлийн менежмент
  • Хүний нөөцийн менежмент
  • Төрийн захиргаа
  • Нийлүүлэлтийн сүлжээ, логистик
  • Санхүү, банк
  • Бизнес шинжлэл, загварчлал
  • Төслийн удирдлага
  • Энтрепренершип ба инноваци
ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль:
  • Уул уурхайн машин тоног төхөөрөмж 
  • Ашигт малтмалын баяжуулалтын технологи
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль: 
  • Барилгын инженерчлэл
ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургууль: 
  • Механик инженерчлэл
ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТОЙМ : Эрдэнэт цогцолбор их сургууль нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженер техникийн ажилтнуудад ажиллахын зэрэгцээ боловсролын зэргээ ахиулах боломж олгох үүднээс 2005- 2006 оны хичээлийн жилээс эхлэн  ШУТИС-ийн КТМС-тай хамтран “Үйлдвэрлэлийн менежмент” мэргэжлээр магистрын сургалт явуулж эхэлсэн түүхтэй. Суралцагчдын 90 гаруй хувь нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнууд байдаг бөгөөд энэ хугацаанд 600 гаруй магистр төгсгөөд байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Монгол орны уул уурхайн салбарын хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн шаардлагыг ханган биелүүлэх үүднээс энэхүү сургалтыг ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудтай хамтран дараах чиглэлээр өргөжүүлэн сургаж эхэлсэн байна. Үүнд:
Хичээлийн жил Бүрэлдэхүүн сургууль Хамтарсан хөтөлбөр / мэргэжил
2011-2012 Геологи, уул уурхайн сургууль Уул уурхайн машин тоног төхөөрөмж
2012-2013 Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль Санхүүгийн менежмент
2013-2014 Геологи, уул уурхайн сургууль Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж
Механик, тээврийн сургууль Автомашины ашиглалт, авто аж ахуй
2014-2015 Эрчим хүчний сургууль Цахилгаан системийн автоматжуулалт
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль Хүний нөөцийн менежмент
2015-2016 Геологи, уул уурхайн сургууль Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент
Бүтээмж чанарын менежмент
2016-2017 Геологи, уул уурхайн сургууль Уул уурхайн ашиглалтын технологи
Ашигт малтмалын баяжуулалтын технологи
2021-2022 Геологи, уул уурхайн сургууль Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал
2023-2024 Барилга, архитектурын сургууль Барилгын инженерчлэл
2025-2026 Механик инженер, тээврийн сургууль Механик инженерчлэл