Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Механикийн тэнхим

Тэнхимийн зорилт

Үр дүнд суурилсан сургалтыг хэрэгжүүлэх

Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхийг сайжруулах

Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх

Бакалаврын хөтөлбөрүүд

Уул уурхайн олборлох, боловсруулах, тээвэрлэх зориулалттай тоног төхөөрөмжүүдийн ашиглалт засвар үйлчилгээний ажлыг төлөвлөх, гүйцэтгэх, сэлбэг хэрэгслийн хэрэгцээг тодорхойлох шаардлагатай мэдлэг чадварыг эзэмшсэн орчин үеийн компьютерын программ хангамж ашиглах чадвартай мэргэжилтэй ажилтныг бэлтгэх зорилготой.

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Авто тээврийн байгууллагад инженер техникийн ажилтан
– Уул уурхайн хүдэр олборлох боловсруулах компаниудад инженер технекийн ажилтан
– Сургалт эрдэм шинжилгээний байгууллагад судлаач
– Их сургууль, коллежийн багш

Автомашин түүний агрегат, системүүдийн бүтэц, хийц, ашиглалт, техникийн үйлчилгээ, засварын үйл ажиллагааны технологийг төслөх, механик системийн оношлол, тохиргоо хийх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар зохих мэдлэгтэй, инженерийн программ хангамжийг ашиглан туршилт хийх, шинжлэн судлах, тооцоолох, бие даан мэдлэг чадвараа дээшлүүлэн сурах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго  оршино.

– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Авто тээврийн байгууллага
– Авто засвар оношилгооны газрууд
– Авто тээврийн логистик байгууллага
– Сургалт эрдэм шинжилгээний байгууллагад судлаач
– Их сургууль, коллежийн багш

ШУТИС-тай хамтарсан хөтөлбөр

Механик систем буюу техник, технологийн ашиглалт, зохион бүтээлт, түүний хөгжүүлэлт, хяналт зэргийг хариуцан ажиллах инженерчлэл, онолын мэдлэгийн дадлага туршлагатай хүн-байгаль-технологийн тогтвортой хөгжлийн харилцааг зохицуулах чадвартай, баг хамт олноор ажиллах, гадаад дотоодын байгууллагад мэргэжлийн чиглэлээрээ ажиллах ур чадвартай, шинийг эрэлхийлэгч, олон улсын түвшинд хүрэх мэргэжилтэн бэлтгэхэд энэ хөтөлбөрийн зорилго оршино. 

Механик инженерчлэл 1+3 хөтөлбөрөөр элссэн оюутан нь ЭЦДС-д сургалтын 1-р курсийн сургалтыг төрөөс олгож буй хөдөө орон нутагт суралцаж байгаа оюутны тэтгэлгийг хүртэх буюу төлбөрийн 50%-ийн хөнгөлөлттэйгөөр тус сургуульд суралцах боломжтой бөгөөд үлдсэн 3 жилийн сургалтын хөтөлбөрийн ШУТИС-ийн Механик тээврийн сургуульд суралцаж төгсөх юм.

  1. Хөдөлгөөнтэй машин, тоног төхөөрөмжийн механик болон оношилгооны инженер
  2. Суурин тоног төхөөрөмжийн механик болон оношилгооны инженер
  3. Хүнд машин механизмын механик инженер
  4. Хөнгөн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж хариуцсан механик инженер
  5. Их дээд сургуулийн багш
  6. Сургалт эрдэм шинжилгээний байгууллагад судлаач

Онолын үндэслэл сайтай мэдлэгийг системтэйгээр эзэмшсэн, бие даах, багаар ажиллах болон мэргэшлийн өндөр чадвартай, судалгаа хийх, зохион байгуулах мэдлэг, чадварыг практик дээр хослуулан эзэмшсэн, өрсөлдөх чадвартай, шинийг санаачлагч бакалаврын зэрэгтэй барилгын инженерийг бэлтгэх.

Барилгын буурь, суурь, материал, барилга барих процесс ба ажлын технологи, зохион байгуулалт, бүтээцийн тооцоо, төсөөлөлт, үйлдвэрлэлийн менежмент чиглэлээр мэдлэг дадал олж барилгын үйлдвэрлэлийг төлөвлөх, удирдах, зураг төсөл боловсруулах, хяналт шинжилгээ хийх ур чадварыг эзэмшин төгсөнө. Энэ мэргэжлээр төгсөгч нь барилга угсралтын байгууллага, захиалагч болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагад угсралтын инженер, хяналтын инженер, хөдөлмөр хамгааллын инженер, ерөнхий инженерээр ажиллах, зураг төслийн байгууллагад зохион бүтээгч инженер, хувийн хэвшлийн болон төрийн өмчийн байгууллага, компанид барилга, байгууламжийн ашиглалтын инженерээр тус тус ажиллах боломжтой.

Хог хаягдлын талаархи төрийн бодлогын хэрэгжилтийг хангах, хог хаягдал үүсэхээс зайлсхийх, хүрээлэн байгаа орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой, аюултай хүчин зүйл-нөлөөллийг бууруулах, ахуйн болон үйлдвэрийн хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, тээвэрлэх, хадгалах, түүхий эдийн эх үүсвэр болгон дахин ашиглах менежментийг сайжруулах чиглэлээр онолын мэдлэг болон дадлага эзэмшсэн, эрдэм шинжилгээний зураг төсөл боловсруулах, хаягдал боловсруулах барилга, байгууламжийн угсралт, ашиглалтын ажлыг зохион байгуулж удирдах чадвартай мэргэжилтэн болж төгсөнө.

Төгсөгч нь төр захиргааны байгууллагын тусгай мэргэжилтэн, зураг төслийн инженер, хаягдал боловсруулах үйлдвэрийн технологи инженер, байгаль орчны үнэлгээний байгууллагын мэргэжилтэн зэрэг албан байгууллагад ажиллана.

Манай багш нар

Б.Пүрэвдорж

Тэнхимийн эрхлэгч

Эрдмийн зэрэг, цол: Доктор Ph.D, дэд проф
Мэргэжил: Механик инженер
Ажилласан жил: 30

С.Эрдэнэбат

Эрдмийн зэрэг, цол: Доктор Ph.D
Мэргэжил: Уулын цахилгаан механик
Ажилласан жил: 27

Б.Алтансанаа

Эрдмийн зэрэг, цол:  Магистр
Мэргэжил: Механик инженер
Ажилласан жил: 14

Б.Нямбат

Эрдмийн зэрэг, цол:  Магистр
Мэргэжил: Механик инженер
Ажилласан жил: 18

Б.Бямбацогт

Эрдмийн зэрэг, цол:  Магистр
Мэргэжил: Механик инженер
Ажилласан жил: 14

Г.Оюунсүрэн

Эрдмийн зэрэг, цол:  Магистр
Мэргэжил: Инженер багш
Ажилласан жил: 18

Үүсэл хөгжлийн тойм

1999 онд

Техник, технологийн тэнхим

2006 онд

Механикийн профессорын баг

2014 онд

Цахилгаан болон механикийн тэнхим

2017 онд

Механикийн тэнхим

Сургалт

  • Механик инженер
    • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер /өдөр, эчнээ/
    • Үйлдвэрлэлийн механикжуулалт /өдөр/
  • Авто инженер /өдөр, эчнээ/
  • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер
  • Автын инженер

Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, засварын системыг боловсронгуй болгох, автомашины хийцийн өөрчлөлт, сэргээн засварлах технологи, холхивчны ашиглалт, хаягдал резиныг дахин ашиглах, хотын замын хөдөлгөөний зохион байгуулалт