Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Коосэн бүртгүүлэх

Коосэн сургалтын хөтөлбөр

Инженер технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин эрэлт ихтэй байгаа энэ үед манай сургууль Япон улсын боловсролын шилдэг туршлагыг нэвтрүүлж, хими, механик, цахилгааны инженерчлэлийн хөтөлбөрөөр дунд түвшний дээд боловсролтой инженерүүдийг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргана. Манай оюутнууд 20 насандаа инженер болж төгсөх бөгөөд их сургуулийн 3-р курсэд үргэлжлүүлэн суралцах, шууд ажлын байранд гарах, Япон улсын их, дээд сургуульд дэвшин суралцах, Японы компанид ажиллах бүрэн боломжтой байдаг нь Коосэн загварыг инженерийн боловсролын тогтолцооны давуу тал, онцлог юм.

          Сургалтын хөтөлбөрийн тухайд ерөнхий эрдмийн хичээлүүдийн агуулга нь мэргэжлийн хичээлийн агуулгатай нягт уялдах бөгөөд хичээлүүд онолын мэдлэгээс гадна практик дадлага хийлгэх байдлаар хослуулан мэдлэг олгох, түүнийгээ турших, бүтээх, дадлага хийлгэх зэргээр инженер хүнд байх ур чадварыг олгож байна.

Япон улсын Коосэн загварын технологийн коллежууд, компаниудтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж, оюутнуудад Япон явж танилцах болон үйлдвэрийн дадлагаар ажиллах, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, Япон улсад зохиогддог олон улсын инженер, технологийн тэмцээнүүдэд оролцох бүрэн боломжтой.

КООСЭН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ:

Япон улсын Коосэн загварын инженер, технологийн сургалтын хөтөлбөрөөр 5 жилийн хугацаанд ДЭЭД БОЛОВСРОЛЫН ДЭД БАКАЛАВРЫН ЗЭРЭГ олгоно. 

20 насандаа инженер болж төгсөх бөгөөд их сургуулийн 3-р курсэд үргэлжлүүлэн суралцах, шууд ажлын байранд гарах, Япон улсын их, дээд сургуульд дэвшин суралцах, компаниудад ажиллах бүрэн боломжтой.

Ерөнхий боловсролын сургуулийн 9-р анги төгсөгчдийг  2024.04.22-2024.05.17-ны хооронд  бүртгэнэ.

ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТ:

МАТЕМАТИК -70%, ФИЗИК -30%, ЯРИЛЦЛАГА

МАТЕМАТИК -70%, ХИМИ -30%, ЯРИЛЦЛАГА

ХЭЗЭЭ: 2024.05.20-НЫ 10 ЦАГТ

ХААНА: ЭЦДС-ийн ХИЧЭЭЛИЙН 1-Р БАЙР, ЛЕКЦИЙН ТАНХИМ

Холбогдох утас: 99350086, 99908198

Вэб сайт: http://eit.edu.mn/

И-мэйл: techinst@erdenetmc.mn