Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“Эрдмийн овоо” эндаументын сан

Санал хүсэлт

'Эрдмийн овоо" төрийн бус байгууллагын зорилго

            Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хөгжлийн зорилго, зорилтуудыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлж дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулна.

  1. Сургуулийн багш, ажилтан, суралцагчдад сургалт, судалгааны тэтгэлэг олгох;
  2. Сургуулийн эрдэм шинжилгээ, туршилт, судалгааны ажил гүйцэтгэх чадамжийг сайжруулах зорилгоор судалгааны төсөл, эрдэм шинжилгээний хурлыг санхүүжүүлэх;
  3. Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулахад шаардлагатай сургуулийн сургалт, судалгааны материаллаг баазыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  4. Сургуулиас хөгжүүлж буй гарааны бизнест хөрөнгө оруулах;
  5. Төрийн бус байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор хандив, тусламж цуглуулах арга хэмжээ зохион байгуулах, санхүүжүүлэх.

Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсан өдөр: 2020 оны 11 сарын 06 өдөр

“Эрдмийн овоо” эндаументын сангийн хандивын данс : Капитрон банк 30 1975 10 01

“Эрдмийн овоо” эндаументын сангийн хандив өргөсөн байдал