Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Номын сан

Номын сангийн эрхэм зорилго

 Олон улсын түвшинд хүрсэн сургалтын үйл ажиллагааг дэмжих таатай орчныг бий болгон уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж орчин цагийн  номын сангийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллах.

Үүсэл хөгжлийн тойм

          1975 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны “Үйлдвэр техникийн хэлтсийн номын сан” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй билээ.  1976 онд Техник-мэргэжил, уран зохиол, нийгэм, эдийн засгийн сурах бичиг, гарын авлагуудыг төвлөрүүлж сургуулийн номын санг ажиллуулж эхэлсэн.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид, болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, оюутан, лицей ахлах сургуулийн  сурагчдад ном, сурах бичиг,гарын авлага, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний бүтээлүүдээр үйлчилж байна. Номын сан нь мэргэжлийн ном сурах бичиг түлхүү байдгаараа онцлогтой.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Номын сан нь 214 суудал бүхий 5 уншлагын танхим,6 фонд 51942 ном, сурах бичиг, гарын авлагаар үйлчилгээ үзүүлдэг. 
  • Гадаад болон дотоодын 10 гаруй төрлийн сонин сэтгүүл захиалдаг.
  • Интернэтэд холбогдсон 30 суудал бүхий цахим лабораторитой.
  • Үүлэн технологид суурилсан Lib4u.net  программыг үйлчилгээндээ хэрэглэж байна.
  • Цахим номын санд http://greenstone.eit.edu.mn:1025/ хаягаар хандана.
  • Номын сангийн электрон каталогт https://lib4u.net/ хаягаар хандана.

Хамтын ажиллагаа

ШУТИС-ийн төвлөрсөн номын сан болон ШУТИС-ын салбар сургуулиудын номын сан, Орхон аймгийн номын төвтэй хамтран ажиллах, туршлага солилцох зэрэг  арга хэмжээ зохион байгуулан  ажиллаж байна.

Ажиллах бүрэлдэхүүн:

Тус сургуулийн номын сангийн үйл ажиллагаа нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалтын албаны даргын удирдлага дор ажилладаг. Номын сан нь номын сангийн эрхлэгч 1, номын санч 5 гэсэн үндсэн 6 орон тоотой. 

Номын сангийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш, номын санч П.Пагмадулам, Ч.Мөнхсайхан,Т.Дариймаа, Ж.Цэрэндулам, Д.Дашжаргал  нар ажилладаг.

Номын сангийн ажиллаж цагийн хуваарь:

Уншлагын танхим- Даваа-Баасан: 08:00-20:00       Бямба,Ням- Амарна

Эрдэм шинжилгээ – тогтмол хэвлэл – цахим уншлагын танхим 

Даваа-Баасан: 08:00-18:00 /цайны цаг 12:00-14:00/           Бямба,Ням- Амарна

Номын сан нь оюутны өвөл, зуны шалгалтын үеэр амралтын өдрүүдээр дээрх цагийн хуваарьт өөрчлөлт оруулан ажиллана.

Чөлөөтэй хандаж болох ОУ-ын онлайн цахим номын сангууд

Royal society

Эрдэм шинжилгээний хэвлэлийн салбарт 350 жилийн түүхтэй Их Британий Вангийн Нийгэмлэгээс өндөр импакттай сэтгүүлүүдийг хэвлэн гаргадаг.

JSTOR

1995 онд байгуулагдсан. 30,000 гаруй ном, сэтгүүл, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг үзэх боломжтой мэдээллийн сан юм.

Annual reviews

1932 оноос хойш шинжлэх ухааны салбаруудад гарсан шинэ ололт, мэдлэг, тулгамдаж буй асуудлын талаар тэргүүлэх судлаачдын хийж буй их бүрэн үнэлэлт дүгнэлтийг хэвлэн нийтэлж байгаа

Spie digital library

1962 оноос хойш гарсан 432,000 сэтгүүл, эрдэм шинжилгээний хурлын өгүүллүүдийг их сургуулийн сүлжээнээс үнэгүй унших боломжтой.

Sage journals

Sage publisher нь хүн төрөлхтний хөгжилд хэрэгтэй мэдлэгийг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор анх 1965 онд байгуулагдсан.

The Geoligical society of London

Лондоны Геологийн Нийгэмлэгийн 10 гаруй төрлийн сэтгүүлүүдийг унших боломжтой.

The proceedings of the national academy of sciences of the United States of America

Америкийн Нэгдсэн Улсын шинжлэх ухааны үндэсний академийн эмхэтгэл долоо хоног тутмын өндөр импакттай цөөхөн сэтгүүлийн нэг.

Уральский федеральний университет

Уралын холбооны их сургууль “Цахим шинжлэх ухааны архив”-аас шинжлэх ухаан, техник, технологийн ном, сурах бичиг, гарын авлага, эрдэм шинжилгээний бүтээлүүдийг үзэх боломжтой.

Танд Research4life олон улсын эрдэм шинжилгээний өгүүллэг, сурах бичгийн нэгдсэн санг ашиглах зааврыг ЭНД дарж үзэн үү.