Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
Бүртгэл, санхүүгийн мэдээллийг боловсруулж, даяаршсан бизнесийн орчинд ажиллах, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалт судалгааны нэгж байна.
Бакалаврын хөтөлбөрүүд
Олон улсын стандартад нийцсэн онолын болон практик мэдлэгтэй, орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилт, мэдээллийн технологийг ашиглан бүртгэл-санхүүгийн мэдээллийг бүрэн боловсруулах чадвартай, мэргэжлийн ёс зүйг удирдлага болгон ажилладаг, зөв хандлагатай мэргэжилтэн бэлтгэнэ
Үндэсний хэмжээнд:
Мэргэшсэн Нягтлан Бодогч
Мэргэшсэн Татварын Зөвлөх
Мэргэшсэн Хөрөнгийн Үнэлгээчин
Аудит ба баталгаажуулах үйлчилгээ (Хараат бус)
Мэргэшсэн Дотоод Аудитор
Мэргэшсэн Дотоод Хяналтын Мэргэжилтэн
Олон улсын түвшинд:
ACCA (Association of Chartered Certified Accountants)
CMA (Certified Management Accountant)
CGMА (Chartered Global Management Accountant)
Хөтөлбөрийн нэгжийн зорилт
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн болон удирдлага, зохион байгуулалтын оновчтой орчныг бий болгох
- Сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг мэргэжлийн өндөр түвшинд боловсруулж, улам бүр төгөлдөржүүлэх
- Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүхий л нөөц (санхүү, хүмүүн капитал, материаллаг бааз)-өөр хангах, түүнд баримтлах менежментийг улам бүр боловсронгуй болгох
- Сургалт, судалгаа, практикийн уялдааг бий болгох
Хөтөлбөрийн боловсролын зорилт
Түүх, соёл, зан заншил, үндэсний өв уламжлалаа дээдлэн бахархах үзэл төлөвшсөн, эх оронч сэтгэлгээтэй, байгаль орчинд ээлтэй ханддаг, бусдын түүх, хэл, соёлыг хүндэтгэдэг, эх хэлээрээ ярих, бичих, найруулах, харилцах академик чадвартай болсон байна.
Хувь хүн, баг хамт олны хөгжил, төлөвшил, хүн төрөлхтний үнэт зүйл, эрүүл аж төрөх ёсыг эрхэмлэдэг, өөрийн авьяас чадвар, бүтээлч сэтгэлгээгээ үр дүнтэй ашиглаж нийгмийн харилцаанд ёс зүйтэй, манлайлан оролцдог, насан туршдаа тасралтгүй суралцах эрмэлзэлтэй болсон байна.
Нийгэм, эдийн засаг, бизнесийн орчны хүчин зүйлүүд, тэдгээрийн өөрчлөлтийг харгалзан олон улсын чиг хандлага, шинжлэх ухаан, техник технологийн дэвшил өөрчлөлт, судалгаа шинжилгээний арга зүйг ажил мэргэжилдээ үр дүнтэй, бүтээлчээр ашигладаг, глобал орчинд хөрвөх чадвартай мэргэжилтэн болсон байна.
Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөтлөх, зохион байгуулах, тайлагнах, хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ хийх, өртөг тооцож удирдах, шийдвэр гаргах, бүртгэлийн мэдээллийг системийг хөгжүүлэх, шинжилгээ хийх, аудитын арга зүйг хэрэгжүүлэх мэргэжлийн ур чадвар, ёс зүйтэй, мэргэжлийн мэдлэг ур чадвараа тасралтгүй дээшлүүлдэг, байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч байна.
Багшлах бүрэлдэхүүний тухай мэдээлэл

Ламгомбо Баасандорж
Тэнхимийн эрхлэгч
2023.01.02-оос
Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
2009.08.29– өөс 2022-12-31
2003.06.18-2008.08.06
Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрхлэгч
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
МУИС-ийн Эрдэнэт сургууль
2008.08.26–2009.08.29
Дэд захирал
МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
2002.09.04–2003.06.18
Нягтлан бодох бүртгэлийн багш
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
2001.08.28–2002.09.04
Хичээлийн туслах ажилтан
Эдийн засгийн тэнхим
МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
- МУИС-ийн Бизнесийн сургууль
Докторантур, 2018 онд танхимын сургалтыг дүүргэж сертификат авсан.
- МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль
Бизнесийн удирдлагын магистр
Нягтлан бодох бүртгэл, 2002- 2005 онд суралцаж төгссөн.
Хамгаалсан сэдэв: Компанийн санхүүгийн байдлын шинжилгээ
- МУИС-ийн Эдийн засгийн сургууль
Бизнесийн удирдлагын бакалавр, Нягтлан бодогч- Эдийн засагч мэргэжлээр 1997-2001 онд суралцаж төгссөн
Хөвсгөл аймаг, Тариалан сумын 10 жилийн дунд сургууль Бүрэн дунд боловсрол, 1987-1997 онд суралцаж төгссөн
Монгол Улсын Их сургууль
- Их дээд сургуульд багшлах эрх, 2003 он
Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт
- Мэргэшсэн Нягтлан Бодогч, 2004 он
- Аудит ба баталгаажуулах үйлчилгээний эрх, 2010 он
Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн Институт
- Мэргэшсэн Хөрөнгийн Үнэлгээчин, 2012 он
Санхүүгийн зохицуулах хороо
- Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх эрх, 2020
Сангийн Яам
- Засгийн газрын худалдан авах ажиллагааны мэргэшсэн зөвлөх, 2021 он
- Санхүү, банкны тэргүүний ажилтан, 2011 он
- Боловсролын тэргүүний ажилтан, 2017 он
- Хувь хүний ур чадвар (Сайн)
- Харилцааны ур чадвар (Сайн)
- Багаар ажиллах ур чадвар (Сайн)
- Гадаад хэлний мэдлэг: Англи хэл (Дунд), Орос хэл (Дунд)
- Хэрэглээний программ (Сайн)
- Заах арга зүй (Сайн)
- Судалгаа, шинжилгээ (Сайн)
- Мэдээллийн технологи (Сайн)

Туваан Батдорж
2023.01.02-оос
Нягтлан бодох бүртгэлийн багш
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
2010.08.31– ээс 2022-12-31
Нягтлан бодох бүртгэлийн багш
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
МУИС-ийн Эрдэнэт сургууль
2020.09.10–2022.08.30
Ерөнхий нягтлан бодогч
“ОРХОН АЗЗА” ТӨХК
2006.08.31–2010.08.28
Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн эрлэгч
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
ХААИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
ХААИС-ийн Бизнесийн сургууль
Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөрөөр суралцаж байгаа.
ХААИС-ийн Магистр докторын мэргэшлийн зэргийн сургууль
Бизнесийн удирдлагын магистр зэрэг, 2007-2009 онуудад суралцаж
төгссөн. Хамгаалсан сэдэв: Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо
ХААИС-ийн Агро Бизнесийн сургууль
Нягтлан бодогч мэргэжлээр, бизнесийн удирдлагын бакалавр зэрэг,
2002-2006 онуудад суралцаж төгссөн.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль
Бүрэн дунд боловсрол, 1992-2002 онуудад суралцаж төгссөн.
БСШУ-ны яам Боловсролын хүрээлэн
Их дээд сургуульд багшлах эрх, 2007 он
Орхон аймаг, дэнж баг,
Эрдэнэт цогцолбор дээд
сургуулийн II байр, 221
тоот
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
Мэргэшсэн нягтлан бодогч цол, 2014 он
Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг
Татварын мэргэшсэн зөвлөхийн эрх, 2013 он
- Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан
Сангийн яам, 2018 он
Санхүү банкны тэргүүний ажилтан
Сангийн яам, 2014 он
- Ур чадварын хувьд багаар ажиллах, ямарваа нэгэн нөхцөл байдалд хурдан
суралцаж, дасан зохицож, гүйцэтгэл сайн үр дүнг гаргаж ажилладаг.
Хандлага зан чанарын хувьд үнэнч, шударга зарчимч, тууштай байдлыг
эрхэм болгон ажилладаг. Мэргэжлийн ур чадварын хувьд өөрийгөө
тасралтгүй хөгжүүлэхийг зорьдог.
Англи хэл
Дундаас түвшний мэдлэгтэй.
Компьютерын хэрэглээний программын мэдлэг
Дундаас дээш түвшний мэдлэгтэй
Заах арга зүй
Сайн
Судалгаа шинжилгээ хийх ур чадвар
Сайн

Энэбиш Вандандулам
2023.01.02-оос
Нягтлан бодох бүртгэлийн багш
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
2010.08.31– ээс 2022-12-31
Нягтлан бодох бүртгэлийн багш
МУИС-ийн Эрдэнэт сургууль
2008.09.01–2010.08.30
Нягтлан бодох бүртгэлийн багш
ХААИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
2002.11.22–2008.08.31
Нягтлан бодох бодогч
Дөмөг ХХК
МУИС-ийн Бизнесийн сургууль
- Бизнесийн удирдлагын докторын хөтөлбөрөөр суралцаж байгаа 2023 онд тахимийн сургалт дүүргэсэн, 2018 онд элссэн.
ХААИС-ийн Магистр докторын мэргэшлийн зэргийн сургууль
- Бизнесийн удирдлагын магистр зэрэг, 2007-2009 онуудад суралцаж төгссөн. Хамгаалсан сэдэв: Мал эмнэлгийн хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ
ХААИС-ийн Эдийн Засаг Бизнесийн сургууль
- Нягтлан бодогч мэргэжлээр, бизнесийн удирдлагын бакалавр зэрэг, 1998-2002 онуудад суралцаж төгссөн.
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургууль
- Бүрэн дунд боловсрол, 1989-1998 онуудад суралцаж төгссөн. Мэргэшсэн байдал
Монгол Улсын Их Сургууль
- Их дээд сургуульд багшлах эрх, 2009 он
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
- Мэргэшсэн нягтлан бодогч цол, 2004 он
Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
- Аудит ба баталгаажуулалт үйлчилгээ эрхлэх, 2009 он
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт
- Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудитын үйлчилгээ үзүүлэх эрх, 2020 он
Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан
- Сангийн яам, 2019 он
Санхүү банкны тэргүүний ажилтан
- Сангийн яам, 2016 он
Сангийн яамны Хүндэт жуух бичиг
- Сангийн яам, 2014 он
Ур чадварын хувьд багаар ажиллах, ямарваа нэгэн нөхцөл байдалд хурдан суралцаж, дасан зохицож, гүйцэтгэл сайн үр дүнг гаргаж ажилладаг. Хандлага зан чанарын хувьд үнэнч, шударга зарчимч, тууштай байдлыг эрхэм болгон ажилладаг. Мэргэжлийн ур чадварын хувьд өөрийгөө тасралтгүй хөгжүүлэхийг зорьдог.
Англи хэл
- Дундаас түвшний мэдлэгтэй.
Компьютерын хэрэглээний программын мэдлэг
- Дундаас дээш түвшний мэдлэгтэй
Заах арга зүй
- Сайн
Судалгаа шинжилгээ хийх ур чадвар
- Сайн

Зээргэнэ Баттуяа
2023.01.02-оос
Нягтлан бодох бүртгэлийн багш
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
2005.09.01–ээс 2022.12.31
Нягтлан бодох бүртгэлийн багш Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
МУИС-ийн Бизнесийн сургууль
- Докторантур, 2018 онд элсэн орсон суралцаж байгаа.
МУИС-ийн Эдийн засгийн сургууль
- Бизнесийн удирдлагын магистр, Нягтлан бодох бүртгэл, 2006- 2008 онд суралцаж төгссөн. Хамгаалсан сэдэв: Төсөвт байгууллагын бүтээгдэхүүний өртөг тооцох арга зүй
МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
- Бизнесийн удирдлагын бакалавр, Нягтлан бодох бүртгэл, 2001- 2005 онд суралцаж төгссөн.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, 10 жилийн 1-р сургууль
- Бүрэн дунд боловсрол, 1982-1992 онд суралцаж төгссөн.
Монгол Улсын Их сургууль
- Их дээд сургуульд багшлах эрх. 2006 он
Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт
- Мэргэшсэн Нягтлан Бодогч. 2012 он
- Аудит ба баталгаажуулах үйлчилгээний эрх. 2014 он
Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг
- Татварын мэргэшсэн зөвлөх. 2010 он
Сангийн Яам
- Засгийн газрын худалдан авах ажиллагааны мэргэшсэн зөвлөх. 2020 он
- МАЗХ-ны “Соёрхол” 2006 он, “Алтан Од” 2007 он, “Хөдөлмөрийн алдар” медаль 2008 он
- МУИС-Орхон сургуулийн 2009 оны “Шилдэг Бүтээлч багш”
- МУИС-Орхон сургуулийн 2011 оны “Шавийн хайртай багш”
- МУИС-Орхон сургуулийн 2012 оны “Оны шилдэг багш”
- МУ-ын Сангийн яамны “Жуух бичиг” 2012 он
- Сангийн яамны 100 жилийн “Хүндэт тэмдэг” 2012 он
- Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал
- МУИС-ийн 70 жилийн ойн “Хүндэт тэмдэг” 2012 он
- ММНБИ-ийн “Хүндэт өргөмжлөл” 2011 он
- Санхүү, банкны тэргүүний ажилтан, 2017 он
- Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан, 2021 он
- Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны “ Жуух бичиг”, 2021 он
- Хувь хүний ур чадвар (Сайн)
- Харилцааны ур чадвар (Сайн)
- Багаар ажиллах ур чадвар (Сайн)
- Гадаад хэлний мэдлэг: Англи хэл (Дунд), Орос хэл (Дунд)
- Хэрэглээний программ (Сайн)
- Заах арга зүй (Сайн)
- Судалгаа, шинжилгээ (Сайн)
- Мэдээллийн технологи (Сайн)

Доржсүрэн Отгонцэцэг
2023.01.02-оос
Нягтлан бодох бүртгэлийн багш
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
2006.09.01-ээс 2022-12-31
Нягтлан бодох бүртгэлийн багш
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
МУИС-ийн Эрдэнэт сургууль
МУИС-ийн Бизнесийн сургууль
- Докторантур, 2018 онд танхимын сургалтыг дүүргэсэн.
МУИС-ийн Бизнесийн сургууль
- Бизнесийн удирдлагын магистр, Нягтлан бодох бүртгэл, 2006- 2008 онд суралцаж төгссөн. Хамгаалсан сэдэв: Төлбөрийн чадварын шинжилгээ
МУИС-ийн Орхон аймаг дах салбар сургууль
- Бизнесийн удирдлагын бакалавр, Нягтлан бодох бүртгэл, 2002-2006 онд суралцаж төгссөн.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, 10 жилийн III сургууль
- Бүрэн дунд боловсрол, 1992-2002 онд суралцаж төгссөн.
Монгол Улсын Их сургууль
- Их дээд сургуульд багшлах эрх, 2009 он
Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт
- Мэргэшсэн Нягтлан Бодогч, 2009 он
- Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан, 2018 он
- Сангийн яамны ЖУУХ, 2016 он
- Хувь хүний ур чадвар (Сайн)
- Харилцааны ур чадвар (Сайн)
- Багаар ажиллах ур чадвар (Сайн)
- Гадаад хэлний мэдлэг: Англи хэл (Дунд), Орос хэл (Дунд)
- Хэрэглээний программ (Сайн)
- Заах арга зүй (Сайн)
- Судалгаа, шинжилгээ (Сайн)
- Мэдээллийн технологи (Сайн)

Самбуу Отгонсүрэн
2023.01.02-оос
Нягтлан бодох бүртгэлийн багш
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль
2017-оос 2022.12.31
Санхүү хангамж, үйлчилгээний албаны дарга
Санхүү хангамж, үйлчилгээний алба
МУИС-ийн Эрдэнэт сургууль
2009 -2017
Ерөнхий нягтлан бодогч
Санхүүгийн алба
МУИС-ийн Орхон сургууль
2006–2008
Нягтлан бодох бүртгэлийн багш
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
МУИС-ийн Орхон сургууль
2002–2006
Нягтлан бодох бүртгэлийн багш
Нягтлан бодох бүртгэлийн тэнхим
МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль
МУИС-ийн Бизнесийн сургууль
- Докторантур, 2016 онд танхимын сургалтыг дүүргэсэн. Судалгааны ажлын чиглэл: Бизнесийн ёс зүй ба компанийн засаглал
МУИС-ийн Эдийн засгийн сургууль
- Бизнесийн удирдлагын магистр, Нягтлан бодох бүртгэл, 2006-2008 онд суралцаж төгссөн. Хамгаалсан сэдэв: Технологийн үе шатаар өртөг тооцох арга зүй
МУИС-ийн Эдийн засгийн сургууль
- Бизнесийн удирдлагын бакалавр, Нягтлан бодох бүртгэл, 1998-2002 онд суралцаж төгссөн.
Орхон аймаг, Баян-Өндөр сум, 4-р сургууль
- Бүрэн дунд боловсрол, 1987-1997 онд суралцаж төгссөн.
Монгол Улсын Их сургууль
- Их дээд сургуульд багшлах эрх, 2006 он
Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт
- Мэргэшсэн Нягтлан Бодогч, 2008 он
Монголын татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг
- Татварын мэргэшсэн зөвлөх 2010 он
- Санхүү, банкны тэргүүний ажилтан, 2012 он
- Сангийн яамны ЖУУХ, 2010 он
- Хувь хүний ур чадвар (Сайн)
- Харилцааны ур чадвар (Сайн)
- Багаар ажиллах ур чадвар (Сайн)
- Гадаад хэлний мэдлэг: Англи хэл (Дунд), Орос хэл (Дунд)
- Хэрэглээний программ (Сайн)
- Заах арга зүй (Сайн)
- Судалгаа, шинжилгээ (Сайн)
- Мэдээллийн технологи (Сайн)
Үүсэл хөгжлийн тойм
2000 онд
Гэгээрлийн сайдын 2000 оны 05-р сарын 18-ны өдрийн 194 тоот тушаалаар “Нягтлан бодох бүртгэл” бакалаврын өдрийн хөтөлбөрийг нээх тусгай зөвшөөрлийг авч 2000-2001 оны хичээлийн жилд 57 оюутан элсүүлж сургалтын үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.
2002 онд
2002 оны 08-р сарын 29-ний өдрийн захирлын 37 тоот тушаалаар “Нягтлан бодох бүртгэл” хөтөлбөрийн нэгж (тэнхим) байгуулагдсан.
2003 онд
БСШУЯ-ны сайдын 2003 оны 05 дугаар сарын 23-ний өдрийн 181 тоот тушаалаар “Нягтлан бодох бүртгэл” бакалаврын эчнээ хөтөлбөрийн тусгай зөвшөөрөл авч 77 оюутан элсүүлэн суралцуулж сургалтын үйл ажиллагааг эхлүүлжээ.
2011 онд
МУИС-ийн Бизнесийн сургуультай хамтран магистрын сургалтыг 2006 онд эхлүүлж байсан бол БСШУСС 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/52 дугаар тушаалаар магистрын сургалт явуулах тусгай зөвшөөрөл батлагдав.
2023 онд
“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхим болж, бүтцийн өөрчлөлт хийгдэв.
Үйл ажиллагааны чиглэл
Тус тэнхимд Нягтлан бодох бүртгэл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба сургалт, эрдэм шинжилгээ, төсөл, хөтөлбөрт ажлууд, нийгэм, олон нийтийн болон бусад ажлуудыг гүйцэтгэж ажиллаж байна.
- Нягтлан бодох бүртгэл
- Өдөр
- Эчнээ
- Нягтлан бодох бүртгэл
- Судалгааны
- Мэргэжлийн
Нягтлан бодох бүртгэлийн онолын асуудал, СТУОС-ын хэрэгжилт, Аудит болон Өртөг удирдлага, татвар нийгмийн даатгалын онолын болон практик хэрэглээ.
Түүкен клуб (нягтлан бодох бодох бүртгэл хөтөлбөрийн оюунуудад сургалтын болон олон нийтийн үйл ажиллаагаа явуулдаг).

БМИҮЗ-ийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот тогтоолоор 5 жилийн
хугацаатай магадлан итгэмжлэгдсэн.

Шилдэг төгсөгч
Овог нэр: БЯМБА ЦЭВЭЭНСҮРЭН
Төгссөн он: 2005 онд МУИС-ийн ОАСС-ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.
Анхны ажлын гараа: Орхон аймгийн Татварын хэлтэст Татварын алба анх байгуулагдсанаас хойш буюу 1992 оноос өнөөг хүртэл ажиллаж байна.
Ажлын туршлага /Байгууллага болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөр, манлайлал гэх мэт/:
Тус хэлтэст ажиллах хугацаандаа татвар хураалтын тасагт татварын улсын байцаагч, анхны оператор-байцаагч, хяналт шалгалтын тасагт татварын улсын байцаагч, татвар төлөгчдөд үйлчлэх тасагт татварын улсын байцаагч, мөн татвар хураалтын болон татварын хяналт шалгалтын тасгийн даргаар тус тус сэлгэн ажиллаж байсан ба 2020 оны 4 сараас хэлтсийн даргаар томилогдон өнөөг хүртэл ажиллаж байна.
2020 оноос Татварын хууль эрх зүйн орчны 3 дахь шатны шинэчлэл хийгдсэнээр татварын алба нь татвар төлөгчдийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сегментийн бодлогод суурилсан алба болсноор татвар төлөгчдийн ангилал бүрт тохирсон үйлчилгээг зохион байгуулалттайгаар хүргэх ажилд хамт олноо удирдан чиглүүлж байна.
Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх цахим баримтын II үе шатны ажлыг зохион байгуулж, аймгийн хэмжээнд QR байршуулан төлбөрийн баримт олгодог бизнес эрхлэгчдийн тоог 96 хувьд хүргэн, НӨАТ суутган төлөгч татвар төлөгчдийг 2 дахин нэмэгдүүлснээр төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэн ажиллаж Орхон аймгийн хэмжээнд насанд хүрсэн 68554 иргэдээс И баримт идэвхитэй хэрэглэгч иргэний тоог 50301 болгон нэмэгдүүлсэн.
Татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх боломжийг бүрдүүлж хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгын хүрээнд татварын албаны системд анх удаа хэлтэстээ ISO 9001-2015 стандартын шаардлагын дагуу чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэн гэрчилгээгээ гардан авсан.
Цахим татвар III аяны хүрээнд татварын алба нь бүх үйл ажиллагаагаа 100% цахимд шилжүүлсний үр дүнд татвар төлөгчийн бүртгэл, тайлагнал, төлөлт хийхэд 20 секундээс 2 минутыг хаана байгаагаас үл хамаарч үйлчилгээ авдаг, үйлчилгээнд суурилсан байгууллага болсон.
Мэргэжлээ хөгжүүлж хөрвүүлсэн байдал /өөрийн мэргэжлийг хөгжүүлж хөрвүүлсэн байдал/:
Б.Цэвээнсүрэн нь оюутны ширээнээс ажил хөдөлмөрийн талбарт шилжсэн эхний бөгөөд эцсийн цэг нь Орхон аймгийн Татварын хэлтэс байлаа. Татварын албаны анхны оператор байцаагч төдийгүй татварын албаны бүртгэл мэдээллийн системийг боловсронгуй болгоход өөрийн мэдлэг чадвараа зориулан ажилласан орчин цагийн татварын албаны анхдагч байцаагчийн нэг юм.
Ер нь татварын байцаагчийн ажил бол харилцагчдаа хариуцлагатай болгох, үүргээ ухамсарладаг иргэн хүнийг төлөвшүүлэхэд чиглэдэг төдийгүй өнөө цагийн ухамсарт, соёлтой, эрх үүргээ мэддэг татвар төлөгчийг олноор төрүүлэн төлөвшүүлэх эрхэм үүрэг хариуцлага миний болоод манай хамт олных. Энэ үүргээ ч бид нэр төртэй хэрэгжүүлж буй нь жил дараалан төсвийн орлогын төлөвлөгөө биелсэн олон амжилтуудаас харагдана.
Аливаа байгууллагад залгамж чанар хамгийн чухал гэж би хэлэх дуртай. Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж байдаггүйтэй адил байгууллагынхаа үндэс суурийг тавилцсан ахмад үе, тэдний түүхэн замналыг дунд, залуу үеийнхэндээ таниулах, түүхээ хадгалж, авч үлдэхэд онцгой ач холбогдол өгөх учиртай.
Өөрийн сурч мэдсэн болон ажилласан туршлагаа дараагийн үеийн, залуус дүү нартаа төрийн ажилтны журам ёс, дэг чанар, байгууллагынхаа түүх соёлыг өвлүүлж өгөх их хүслээ гүйцээхээр сэтгэл шулуудан хөдөлмөрлөж явна.
Шагнал урамшуулал:
Б.Цэвээнсүрэн нь ажлын үр дүнгээр МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” алтан медаль, Татварын ерөнхий газрын “Жуух бичиг”, Сангийн яамны “Жуух бичиг”, ”Татварын албаны Хүндэт тэмдэг”, “Санхүү банкны тэргүүний ажилтан”, “Орхон аймгийн шилдэг төрийн албан хаагч” цол тэмдэг, “Санхүү эдийн засгийн албаны Хүндэт тэмдэг”-ээр шагнагдаж байсан төдийгүй 2008 оны байгууллагын аварга байцаагч болж байлаа.
Одоо эрхэлж байгаа ажил: Орхон аймгийн Татварын хэлтсийн дарга
Мэргэжлийн цол зэрэг: Татварын итгэмжит зөвлөх цолтой
Боловсролын цол зэрэг: Дээд боловсролтой, Бакалавр зэрэгтэй. 1992 онд Эдийн засгийн коллежийг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр, 2005 онд МУИС-ийн ОАСС-ийг нягтлан бодогч мэргэжлээр, 2012 онд “Шихихутуг” ХЗДС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
Овог нэр: Гүррагчаа Сүхбаатар
Төгссөн он: 2004
Анхны ажлын гараа:
2004-2005 Орхон аймгийн Эрүүл мэндийн газарт: Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга
2005-2016 ХасБанк: Эдийн засагч, Салбарын захирал
2017 – оноос өдгөөг хүртэл Ард Кредит ББСБ ХК : Эрхэлсэн захирал, ГЗ-н Түр орлон гүйцэтгэгч
Ард Лизинг ХХК Гүйцэтгэх захирал
Ажлын туршлага /Байгууллага болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөр, манлайлал гэх мэт/:
- Орхон аймгийн анхан шатны Эрүүл мэндийн байгууллагын эдийн засгийн чадамжийг сайжруулах хүрээнд нэгдсэн бодлоготой болох ажлыг удирдан зохион байгуулсан.
- “Хөдөөгийн хөтөч” Франчайз хөтөлбөрийг орон нутагт 2006 – 2010 оны хугацаанд нэвтрүүлэхэд оролцсон, нийт 330 сумыг хамарсан төсөл.
- Төв Банкны зөвшөөрөлтэйгээр 3 шинэ салбар, тооцооны төвийг шинээр байгуулж тус бүр 4 жил удирдсан.
- 2017 оноос Банк, банк бус санхүүгийн байгууллага, даатгал, хөрөнгө оруулалтын чиглэлээр групп компанид төслийн удирдагч, багийн гишүүнээр ажиллаж байна. Энэ хугацаанд виртуал хөрөнгийн зах зээл, финтек, фижитал сувгуудаар, блокчейн технологид суурилсан олон бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлсэн байна.
Мэргэжлээ хөгжүүлж хөрвүүлсэн байдал /өөрийн мэргэжлийг хөгжүүлж хөрвүүлсэн байдал/:
Банк санхүү, Хөрөнгө оруулалт, Даатгал, Технологийн салбарт ажиллаж байна.
Шагнал урамшуулал:
Санхүү, Банкны тэргүүний ажилтан
Одоо эрхэлж байгаа ажил:
Ард Кредит ББСБ ХК Бизнес Хөгжил эрхэлсэн захирал
Ард Лизинг ХХК Гүйцэтгэх захирал
Боловсролын цол зэрэг: Магистр
Овог нэр: Дамбаахүүгийн Цэвэлмаа
Төгссөн он: 2005
Анхны ажлын гараа: Дархан-Уул аймаг “Аа Жи Би” коллеж – Одоогийн Мандах Их сургуулийн дархан салбар сургуульд багш
Ажлын туршлага /Байгууллага болон нийгэмд чиглэсэн төсөл, хөтөлбөр, манлайлал гэх мэт/:
- Багшлахаас гадна зөвлөх үйлчилгээ, дотоод аудитын үйлчилгээ үзүүлдэг.
- Оюутан болон нягтлан бодогч нарт хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх зорилгоор “Нягтлан бодох бүртгэлийн сайн дурын ажилтан” клубын санаачлагч, зөвлөх багшаар 2018 оноос хойш ажиллаж байна.
Мэргэжлээ хөгжүүлж хөрвүүлсэн байдал /өөрийн мэргэжлийг хөгжүүлж хөрвүүлсэн байдал/:
- Мэргэшсэн нягтлан бодогч цол 2013 онд авсан
- Татварын мэргэшсэн нягтлан бодогч 2012 онд авсан
- Татварын мэргэшсэн зөвлөх цол 2016 онд авсан
- Аудиторын батламж 2023 он
Шагнал урамшуулал:
Ямар шагнал | Хаана ажиллаж байхдаа | Хэдэн онд |
Засаг даргын жуух бичиг №118 | Мандах бүртгэл дээд сургууль Дархан салбар | 2007.05 |
СЗХороо “Хүндэт жуух” бичиг №123 | Мандах бүртгэл дээд сургууль | 2012.05 |
Багшийн алдар | Мандах бүртгэл дээд сургууль | 2014.10 |
Хэрэглээний стандарт сэтгүүлийн Оны шилдэг бичлэгийн эзэн
| Мандах бүртгэл дээд сургууль | 2016.03 |
ММНБИнститутийн хүндэт өргөмжлөл №352 | Мандах бүртгэл дээд сургууль | 2016 |
ҮТЕГ-ын хүндэт жуух бичиг №036 | Мандах бүртгэл дээд сургууль | 2017.05 |
Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам Жуух бичиг №7-2020-0283 | Мандах Их сургууль | 2020.04 |
БШУЯ “Боловсролын тэргүүн” | Мандах Их сургууль | 2022.05 |
Одоо эрхэлж байгаа ажил: Мандах Их сургууль Нягтлан бодох бүртгэлийн сургууль Бүртгэл шинжилгээний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байна.
Мэргэжлийн цол зэрэг: ММНБ, ТМЗ, Аудитор
Боловсролын цол зэрэг: Бизнес удирдлагын магистр