Эрдэнэт цогцолбор их сургууль

Бакалаврын элсэлт

✅Олон улсын олимпиадын 1-3-р байр эзэлсэн бол эхний жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олгоно.
✅Техник-технологийн улсын олимпиадын 1-р байр эзэлсэн бол эхний жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн 100%-ийн тэтгэлэг олгоно.
✅Техник-технологийн улсын олимпиадын 2-3-р байр эзэлсэн бол эхний жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн 75%-ийн тэтгэлэг олгоно.
✅Техник-технологийн улсын олимпиадын 4-5-р байр эзэлсэн бол эхний жилийн 30 багц цагийн сургалтын төлбөрийн 50%-ийн тэтгэлэг олгоно.

Эрдэнэт цогцолбор их сургуулийг бакалаврын зэрэгтэй төгсөгчдөөс ШУТИС-ийн онцлох дипломтой болон 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй төгссөн 68 оюутан байгаагийн дотроос  36 оюутан нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д ажиллах “Батламж” гардан аваад амжилттай ажиллаж байна.
Эрдэнэт цогцолбор их сургууль нь 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн, 46 жилийн түүхтэй, асар их туршлага хуримтлуулсан, Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001 стандартыг нэвтрүүлж энэ ажлын хүрээнд бакалаврын зэрэг олгох сургалтын 7 хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж, ажиллаж байна.
ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуультай хамтарсан Барилгын инженер, Хүрээлэн буй орчны инженер 1+3 хөтөлбөрүүдийг 2020-2021 оны хичээлийн жилээс хэрэгжүүлэн ажиллаж байна.
Мөн 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн ОХУ-ын Уралын ХИС-тай хамтран “Металлурги, металлын технологи” 2+2 хөтөлбөрөөр элсэлт авч хичээллэсэн. Эрдэнэт цогцолбор их сургуулийн бакалаврын түвшний сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн Ректорын “Оюутнаар батлах тухай”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Эрдэнэт цогцолбор их сургуульд сургалт явуулах тухай” тушаалуудын дагуу зохион байгуулж ажилладаг болно.

Элсэтийн хуудас руу очих