Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Англи хэлээр илтгэх уралдаанд оюутнууд оролцлоо

Орхон аймгийн Насан туршийн суралцахуйн төв дээр хэрэгждэг “Иргэдийнгадаадхэлний_хөтөлбөр”-ийн хүрээнд явагддаг “let’s speak English” клубийн нэрэмжит “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН БОЛОВСРОЛ БИДНИЙ НҮДЭЭР” сэдэвт англи хэлээр илтгэх уралдаанд ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Гадаад хэлний орчуулга хөтөлбөрийн 1, 2, 3-р түвшний ангийн оюутнууд амжилттай оролцлоо.
Тус уралдаанд оролцсон ЕБС-ийн сурагч, их дээд сургуулийн оюутан залуус НҮБ-ын Ерөнхий Ассемблейн дээд хэмжээний чуулганаас баталсан 2030 он хүртэлх дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн 17 зорилтыг судлан мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн зэрэгцээ илтгэх урлаг, ярих, сонсох чадвараа хөгжүүлснээрээ ач холбогдолтой арга хэмжээ боллоо.
Нийт 18 илтгэгч өрсөлдсөнөөс Орхон аймгийн ЕБ-ын 8 дугаар сургуулийн сурагч Н.Баясгалан “Good health and well- being” cэдэвт илтгэл хэлэлцүүлэн 1-р байр эзлэв. “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ГХО хөтөлбөрийн 3-р түвшний оюутан А.Ариунсарнай “Quality education” сэдэвт илтгэлээр 2-р байр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутан Б.Анударь “Gender equality” cэдэвт илтгэлээр 3-р байр, ЕБ-ын 14 дүгээр сургуулийн сурагч Б.Энхцэцэг “All goals” cэдэвт илтгэлээр тусгай байрт тус тус шалгарсан байна. Оролцсон “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрийн оюутнууддаа баяр хүргэж цаашдын хичээл сурлагад амжилт хүсье.

Англи хэлээр илтгэх уралдаан

Энэ нийтлэлийг хуваалцах :