Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Бакалавр

Сургалтын үйл ажиллагааг ШУТИС-ийн захирлын баталсан Сургалтын нэгдсэн хуанлийг үндэслэн хичээлийн жил болон улирлаар төлөвлөн зохион байгуулна. СУРГАЛТЫН НЭГДСЭН ХУАНЛИ-г www.must.edu.mn хаягийн СУРГАЛТ цэснээс харна уу.

Сургалтын нэгдсэн хуанлийн X долоо хоногт урьдчилсан захиалга буюу дараагийн улиралд судлах хичээлээ сонгоно

Технологийн сургуульд суралцах нийтлэг журмын 5.2.2 дахь заалтын дагуу торгууль төлдөг боловч цар тахлын улмаас түр журмаар торгууль авахгүй Сонголт-1 хийж өгөхөөр зохицуулагдсан байгаа. Энэ тохиолдолд Хичээл сонголт-2 нээгдсэн үеэр Сургалтын албанд хандана. Өөрөөр хэлбэл сонгох хичээлийн код, нэрийг жагсаан Сургалтын албаны и-мэйл хаяг /student.service@erdenetis.edu.mn/ руу өөрийн оюутны и-мэйл хаягнаасаа и-мэйл бичин шийдүүлнэ.

Хичээлийн жилийн улирал /намар, хавар/ бүрийн Сургалтын нэгдсэн хуанлийн 0 ба I долоо хоногийн хугацаанд Сонголт-2 хийж, сонголтын хуудсаа хэвлэж баталгаажуулан АУБ-даа өгнө

Хичээл сонголт баталгаажсаны дараа хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд зарим сонголт устдаг. Өөрөөр хэлбэл хуваарь нь байхгүй болдог. Тиймээс сонголт баталгаажуулах сүүлийн өдөр дахин сонголтоо шалгаж хэрэв устсан хичээл байгаа бол Сонголт 2 хэсгээс тухайн хичээлийг устгаад дахин Сонголт 1-с хуваарь сонгож Сонголт 2 руу оруулна. Хуваарь давхцаж байгаа тохиолдолд заавал аль нэг хичээлээ сонгоно. Лекцийн цаг/ семинарын цаг дүүрсэн гэж байгаа бол Диспетчер багшид хандана.

Журмын дагуу улиралд 21 кр хичээл судална. Гэвч 21 кр дотор Биеийн тамир, Дадлага, Гамшгаас хамгаалах менежмент хичээлүүдийн кр тооцогдохгүй

Тухайн улирлын Сургалтын нэгдсэн хуанлийн 0 дугаар долоо хоногт суралцах хүсэлтээ сургуулийн захиргаанд өгөх бөгөөд тухайн иргэний боловсролын бичиг баримтыг үндэслэн тэнхимийн эрхлэгч, сургалт хариуцсан орлогч нар зөвшөөрсөн тохиолдолд Сургалтын албанд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгнө

1. Тухайн улирлын Сургалтын нэгдсэн хуанлийн 0 дугаар долоо хоногт шилжин ирж суралцах хүсэлтээ сургуулийн захиргаанд өгөх бөгөөд тухайн оюутны дүнгийн баталгаажуулсан хуудас, холбогдох материалыг үндэслэн тэнхимийн эрхлэгч, сургалт хариуцсан орлогч нар зөвшөөрөл олгоно.

2. Гадаад, дотоодын их, дээд сургуулиас шилжин ирж буй оюутан суралцаж буй сургуулиасаа зөвшөөрөл авна. Бүрэлдэхүүн сургууль хооронд шилжиж буй оюутан суралцаж буй сургуулийнхаа салбарын эрхлэгч, сургалт эрхэлсэн дэд захирал хоёроос зөвшөөрөл авна.

3. Суралцаж байсан сургуулийн зөвшөөрөл бүхий өргөдлийг ЭЦДС-ийн зөвшөөрөл бүхий өргөдлийн хамт Бүрэлдэхүүн сургууль хооронд шилжиж буй оюутан – ШУТИС Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийн албаны даргад, Гадаад, дотоодын их, дээд сургуулиас шилжин ирж буй оюутан – ШУТИС Сургалтын бодлого, зохицуулалтын газрын даргад тус тус хандана.

4. Зөвшөөрөл олгогдсоны дараа ЭЦДС-ийн Сургалтын албанд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгнө.

Шилжин суралцах сургуулийн зөвшөөрлийн хамт сургуулийн захиргаанд хүсэлт гаргана.

Сургалтын албанд хандаж дахин нууц үг авна. Хуучин нууц үгийг харах боломжгүй байдаг.

Улиралд 21кр үзнэ. Гэвч үүнд Биеийн тамир, Дадлага, Гамшгаас хамгаалах менежмент хичээлүүдийн кредит тооцогдохгүй. Хэрэв зайлшгүй шаардлагаар илүү кредит хичээл судлах бол Сургалтын албанд өргөдөл гаргана. Тухайн оюутны дүн, сургалтын төлөвлөгөөг харгалзан Сургалтын албаны дарга зөвшөөрөл олгоно.

60кр -ээс илүү хичээл судалсан боловч голч дүн 1.5-с бага байгаа тохиолдолд зөвхөн өмнө нь судалсан хичээлүүдээ дахин судална. Судалсан кр нь 60-с бага байгаа тохиолдолд шинээр нэмж хичээл үзэж болно.

E үнэлгээ голчид нөлөөлөхгүй. W, R үнэлгээ голчид нөлөөлнө.

60кр -ээс илүү хичээл судалсан боловч голч дүн 1.5-с бага байгаа тохиолдолд зөвхөн өмнө нь судалсан хичээлүүдээ дахин судална. Судалсан кр нь 60-с бага байгаа тохиолдолд шинээр нэмж хичээл үзэж болно.

Өвөл 3 хүртэлх кр, Зун 6 хүртэлх кр хичээл үзэх боломжтой. Өвөл зуны сургалтад зөвхөн өмнө нь судалж A-F үнэлгээ авсан хичээлээ үзнэ.

Өмнөх холбоо хичээл дээрээ W -аас бусад дүн тавигдсан тохиолдолд дараагийн залгамж хичээлийг судалж болно.

“E” үнэлгээ тавигдсанаас хойш хичээлийн 4 улирлын дотор багтаж шалгалтаа өгч болно. Хэрвээ тухайн оюутан хүндэтгэн үзэх шалтгаанаар шалгалтаа өгч чадаагүй бол холбогдох баримтын хамт “Е” үнэлгээ тавиулах хүсэлтээ бичиж сургалтын албанд өгсөн бол шалгалтын 4 улирал дотор төлбөргүй авна. Хэрвээ өргөдөл өгөөгүй, шалтгаанаа урьдчилж хэлээгүй тохиолдолд тухайн хичээлийн кр-ийн 30%-ийн төлбөр төлж шалгалтад орно. 4 улирал өнгөрсөн тохиолдолд өргөдөлтэй эсэхийг харгалзахгүйгээр дахин судална.

Огт судлаагүй тохиолдолд дараах хичээлүүдээр кредит шууд тооцох шалгалт өгнө. Үүнд: Математик I, Орос хэл, Харилцааны англи хэл

Өгөхгүй. Гүйлгээний утга дээр http://smartpay.erdenetis.edu дээр заасны дагуу оруулсан бол төлбөрийн програм дээр төлөлт шууд харагдах учраас шаардлагагүй. Харин гүйлгээний утгаа өөрөөр оруулсан, оюутны кодоо андуурсан үед төлбөрийн баримтын /кафтанз/ зургийг, эсвэл гүйлгээний хуулгыг screenshot хийж student.service@erdenetis.edu.mn хаягруу илгээнэ.

Өвөл 3 хүртэлх кр, Зун 6 хүртэлх кр хичээл үзэх боломжтой. Өвөл зуны сургалтад зөвхөн өмнө нь судалж A-F үнэлгээ авсан хичээлээ үзнэ.

Болно. Голч 2.00 -оос дээш байгаа тохиолдолд төгсөж болно.

6 хүртэлх кр хичээл судалж болно. Ерөнхий суурь хичээл буюу 100 кодтой 1-с илүүгүй хичээл судалж болно.

Сурч байгаа оюутнууд тодорхойлолтоо оюутны вэбээсээ авах боломжтой. Төгсөгч төгссөн нь үнэн гэх тодорхойлолтыг энд дарж авна уу.

Баримт бичгийг авч явсан тохиолдолд заавал буцааж Сургалтын ажилтанд өгнө. Хэрэв тухайн оюутан сургалтын төлбөрийн өр тооцоотой байвал баримт бичиг өгөхгүй. Сургуулиа төгссөн,гарсан, шилжиж байгаа тохиолдолд тойрох үндэслэн бичиг баримтыг олгоно.

Сургалтын төлбөрийн илүү төлөлтийг зөвхөн төгссөн болон сургуулиас бүр гарч байгаа оюутан авч болно.

Оюутан сургалтын төлбөр төлсөн тухайн сардаа багтаж буюу тухайн сарын 25-аас 31-ний хооронд сургуулийн нягтлан бодогч шүүж өгнө.

 

Сургуулийн вэб сайт /www.eit.edu.mn/-ны ОЮУТАН цэснээс ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР харна уу.

Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлэг

      Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 346 дугаар тогтоолын Хавсралт №3 “ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТӨРӨӨС САНХҮҮГИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ” хүрээнд Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагын диплом, бакалавр, магистр, докторын боловсрол эзэмших өдрийн ангид суралцаж байгаа Монгол улсын иргэнд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар дамжуулан олгоно. Энд дарж дэлгэрэнгүй үзнэ үү!

Засгийн газрын 2018 оны 46-р тогтоолын 5-р заалтын дагуу ОХЗ-д хамрагдах боломжтой. Дараах холбоосоор орж үзнэ үү. https://www.legalinfo.mn/annex/details/8401?lawid=13316

Номын сан

Цахим номын санд Greenstone.eit.edu.mn хуудсаар хандах ба Must.lib4u.net -д нэвтрэх эрхийг цахим номын санчаас авна.

Greenstone.eit.edu.mn хуудасны магистрын ажил гэсэн хавтсыг сонгож магистрын ажлыг үзэж болно.

Оюутны байрны Book cafe-гаас лицей анги болон мэргэжлийн сургалтын оюутны номыг олгоно.

Судалгаа эрдэм шинжилгээний танхимаар цагийн хуваарийн дагуу уншиж болно.

Номын сангийн номыг үрэгдүүлсэн ба гэмтээсэн тохиолдолд төлөх, ижил ном өгч болно.