Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Удирдах зөвлөл, Бүтэц зохион байгуулалт

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/732 дугаар тушаалаар Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсан.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Ерөнхий захирлын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/111 тушаалаар БСШУС-ын сайдын томилсон Удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн бүрэлдэхүүн дээр нэмж үүсгэн байгуулагч, сургуулийн багш, суралцагч, төгсөгчийн төлөөллийг шинэчлэн баталсан. Үүнд:

Дарга:

  • О.Хуягцогт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;

Нарийн бичгийн дарга:

  • Н.Манчук, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалт хариуцсан орлогч захирал;

Гишүүд:

  • Б.Мөнгөнбагана, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хуулийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;
  • Б.Дэлгэржаргал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга;
  • Ц.Баяр-Эрдэнэ, Төрийн өмчийн хорооны бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга;
  • Д.Үүрийнтуяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч;
  • Х.Энхжаргал, ШУТИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал;
  • Х.Болдбаатар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн дарга;
  • Д.Туяа, Монгол-21 сангийн тэргүүн, доктор;
  • И.Хүрэлчулуун, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн төгсөгчдийн төлөөлөл, Холбоо, Мэдээллийн технологи, автоматжуулалтын цехийн тэргүүлэх инженер;
  • Д.Болор-Эрдэнэ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалтын албаны дарга;
  • О.Ууганбаяр, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутны зөвлөлийн дарга.

Удирдлага

Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь сургалт заах арга зүйн асуудлаар ШУТИС-д, Удирдлага, санхүүгийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-д харьяалагддаг бөгөөд удирдах дээд байгууллага нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, ШУТИС болон багш, оюутны төлөөлөл бүхий Удирдах зөвлөл байна.

 

Д.ЗОРИГТХҮҮ

"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн захирал, Доктор (Ph.D)

Н.МАНЧУК

"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн сургалт хариуцсан орлогч, Доктор (Ph.D)

Ц.ТӨГСБУЯН

"Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийн Эрдэм шинжилгээ, Судалгаа хариуцсан орлогч

Чанар, удирдлагын мэдээллийн алба

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2018 оны 03-р сарын 22-ны А/ 325 дугаар  “”Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” тушаалаар Чанар, Удирдлагын мэдээллийн алба  шинээр байгуулагдсан бөгөөд 2 чанарын мэргэжилтэн, 1-сүлжээний мэргэжилтэн, 1-програм зохиогч гэсэн 4 хүний бүрэлдэхүүнтэй сургуулийн захирлын шууд удирдлага дор ажиллаж эхлээд байна.

Чанар, Удирдлагын мэдээллийн алба нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд мөрдөгдөж буй хууль тогтоомж, дүрэм журам, хэрэглэгчийн шаардлагын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, Удирдах зөвлөл болон захиргааны зөвлөлийг удирдлагын мэдээллээр хангах,  чанарын зорилтуудын биелэлтэд дүн шинжилгээ хийх, сургалтын хөтөлбөр болон байгууллагын магадлан итгэмжлэлтэй холбоотой дүн шинжилгээ хийж сургуулийн удирдлагын үйл ажиллагаанд дэмжлэг болох алба юм.


Түүнчлэн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн удирдлагын мэдээллийн систем UNIMIS-ийн үйл ажиллагааг хариуцан ажиллах үүрэгтэй.

 

Хүний нөөцийн алба

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн  Хүний нөөцийн алба нь хүний нөөцийн мэргэжилтэн, нарийн бичиг-бичиг хэргийн ажилтан гэсэн 2 хүний бүрэлдэхүүнтэй ЭДЦС-ийн хүний нөөцийн бодлого, шилжилт хөдөлгөөн, ажиллагчдын нийгмийн асуудал, хөдөлмөрийн сахилга бат, ажлын цаг ашиглалт, ажиллагчдын сургалт, хөгжил,  урамшуулал, сахилгын шийтгэл зэрэг асуудлыг шийдвэрлэх, санал гаргах зорилготойгоор ажиллаж байна.

Хүний нөөцийн албаны 2018 онд дэвшүүлсэн зорилтууд

  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Хvний нөөцийн бодлогыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хэмжээнд хэрэгжvvлэх, хvний нөөцийн хэрэгцээг судлах, хөдөлгөөнийг төлөвлөх, ажилтны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах, ажиллах таатай орчныг бүрдүүлэх
  • Батлагдсан бүтэц, орон тооны дагуу ажиллах
  • Сургалт хөгжил, саналын систем, бүтээмжийг дээшлүүлэх 
  • Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх
  • Ажилтнуудын нийгмийн идэвхи санаачлагыг дэмжих, тогтвортой эвсэг нэгдмэл хамт олныг бүрдүүлэх
  • Хамт олныг төлөвшүүлэх, спорт, соёл,  олон нийтийн ажлыг цогц байдлаар зохион байгуулах, компаниас зохиогдох уралдаан тэмцээнүүдэд идэвхитэй оролцох.
  • Гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг бууруулан ажиллах
  • Эрүүл мэнд хөтөлбөрийн хүрээнд өвчлөлийг бууруулах

ХАБЭА-н алба

ХАБЭА-н алба нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг эрхэмлэн “Монгол улсын үндсэн хууль”, “Хөдөлмөрийн тухай хууль”, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль”, MNS OHSAS 18001:2012 стандартыг үйл ажиллагаандаа удирдлага болгон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн “Нэн түрүүнд Хөдөлмөрийн аюулгүй байдал” бодлогыг хэрэгжүүлэн, сургуулийн нийт багш, ажилтнуудын ХАБЭА-н талаарх ажил үүргийн биелэлт, ажлын байрны болон ажил гүйцэтгэх үеийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. 

ШУ, Хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний төв

Зорилго:

Сургуулийн бодлогод нийцүүлэн, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийг тодорхойлон хөгжүүлэх, тэтгэлэг, эрдмийн эрх чөлөөг хангах явдалд дэмжлэг үзүүлэх, удирдлагаар хангах.

Үүсэл хөгжлийн тойм:

Ерөнхий захирлын 2017 оны 08 сарын 28-ны өдрийн А/563 дугаар тушаалаар Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний алба байгуулагдсан бөгөөд Ерөнхий захирлын 2018 оны 03 сарын 22-ны өдрийн А/226 дугаар тушаалаар Шинжлэх ухаан, хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний төв болж шинэчлэгдсэн.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Багш, судлаач, оюутан суралцагчдын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, холбогдох чиглэлээр хэвлэмэл болон электрон сэтгүүл бэлтгэх, хэвлэх, сурталчлах.
  • Багш, ажилтны эрдмийн цол зэргийг нэмэгдүүлэх, эрдмийн бүтээл туурвих ажлыг чиглүүлэх, зөвлөх ажлыг зохион байгуулах.
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэлээр гадаад, дотоодын түншүүдтэй холбох, байнгын харилцааг тасралтгүй хөгжүүлэх.
  • Судалгааны болон сургалтын тэтгэлэг олгох эсэх асуудлаар санал дүгнэлт гаргах, холбогдох төсөв, сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих.
  • Хамтын ажиллагаа, Зөвлөх үйлчилгээний үйл ажиллагааг удирдлагаар хангах, эрдэм шинжилгээ-судалгаа-сургалтын уялдаа холбоо, багш, ажилтны мэргэжлийн хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх.
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн алба, тэнхим, төв зэрэг нэгжүүд, багш, албан тушаалтантай бүтээлчээр хамтран ажиллах.
  • Монгол улсын Уул уурхайн салбар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн шаардлагатай судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үндэсний ба олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулах.
  • Шинжлэх ухаан, технологийн их сургуультай хамтын ажиллагааг эрчимжүүлэх.
  • Менежментийн тогтолцооны олон улсын стандартуудын (ISO 9001, ISO 14001, OHSAS 18001, ISO 50001 гэх мэт) хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлэх.

 

Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа, зөвлөх үйлчилгээний албаны бүрэлдэхүүн

Сургалтын мэргэжилтэн : Бямбасүрэнгийн Ариумаа

ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургуулийг магистр зэрэгтэй төгссөн. Үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтэй.

Хүний хөгжлийн төв

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль

          Үйлдвэрийн газрын алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйл, бизнес төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний хөгжлийн оновчтой бодлогыг боловсруулж, хүний хөгжлийг эрхэмлэн, хүний нөөцийн өгөөжийг дээшлүүлэх, хөгжүүлэх зорилгоор (“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тогтвортой хөгжлийн цогц бодлого баримт бичгийн 1.3 заалт) Ерөнхий захирлын 2018 оны 03-р сарын 22-ны А/325 тоот тушаалаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд Хүний хөгжлийн төвийг анх байгуулж, тэргүүлэх мэргэжилтэн Б.Энхцэцэг, сургалтын мэргэжилтэн Д.Хүрэлбаатар нар томилогдон ажилласан. 2019 оны 01 дүгээр сараас эхлэн тэргүүлэх мэргэжилтнээр Ч.Уранчимэг, сургалтын мэргэжилтэн Д.Хүрэлбаатар нар ажиллаж байна.

          “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шаардлагатай, хэрэгцээтэй боловсон хүчнийг бий болгох, хадгалах, хөгжүүлэх, хөгжлийн бодлоготой уялдуулан удирдлагаар хангадаг, бодлого тодорхойлдог зөвлөлдөх бүтцийг бүрдүүлж ажиллах, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оролцоог тодорхойлох зорилготой байгуулагдсан болно.

          Тус төв нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын бүтцийн нэгжийн нийт ажилтнууд, Орхон аймаг, бүс нутгийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагын хүрээнд хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулж, одоогоор нийт 10 төрлийн модуль сургалтын шинэ хөтөлбөрийг бий болгоод байна.

          2019 онд үйлдвэрийн газар, Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны хооронд байгуулсан Хамтын гэрээний 2.4 дэх заалтын дагуу ажилд орсон ажилтнуудад 256 цагийн “Хувь хүний хөгжил-Харилцаа хандлага” модуль сургалтыг зохион байгууллаа.

          2019-2020 оны хичээлийн жилд үйлдвэрийн газрын 1200 ажилтнуудад Үйлдвэрийн газрын бодлого, соёл, Харилцаа хандлага, Сэтгэлээ удирдах ухаан, Гэр бүлийн боловсрол, Хэрэглээний программ, Амьдрах ухаан, Мэдрэмжийн боловсрол, Сэргээгдэх эрчим хүч, Spss, AutoCad программ зэрэг сургалтын хөтөлбөрүүдийг шинээр боловсруулан, үйлдвэрийн газрын ажилтнуудын хэрэгцээ шаардлага, сэтгэл ханамжид нийцсэн сургалтын шинэлэг бүтээгдэхүүнээр үйлчилж байна.

Хүний хөгжлийн төвийн бүрэлдэхүүн

Тэргүүлэх мэргэжилтэн
Ч.Уранчимэг

Боловсрол судлалын ухааны магистр. 1990 онд УБДС –ийг математик-физикийн багш, 1995 онд Төрийн Захиргаа Удирдлагын Хөгжлийн Институтыг “Удирдлагын арга зүйч, зохион байгуулагч, менежер”, 2009 онд Хүмүүнлэгийн Ухааны Их сургуульд Боловсролын магистр мэргэжлээр төгссөн. Боловсролын салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. Боловсрол салбарт багш, дэд захирал, захирал зэрэг алба хашсан. Боловсролын тэргүүний ажилтан. 2016 оны “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Шилдэг шинийг санаачлагч”, 2019 оны “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “Тэргүүний ажилтан”

Сургалтын мэргэжилтэн
Д.Хүрэлбаатар

1985 онд МУИС–ийг Газарзүй – Зураг зүйч, 1994 онд Төрийн Захиргаа Удирдлагын Институтыг “Төрийн захиргааны менежер аргазүйч”, 2010-2012 онд БНХАУ-ын Тянжиний Технологийн их сургуулийг “Мэргэжлийн боловсролын удирдлага” мэргэжлээр тус тус төгссөн. МУБИС-ийн докторант, Монгол улсын зөвлөх багш. 1998 – 1999 онд АНУ – ын Питсбургийн их сургууль, 2000 онд Японы Токиогийн их сургууль, 2003-2004 онд ХБНГУ-ын Хамбургийн их сургууль, 2007 оноос хойш БНХАУ-ын Шанхай, Тенжин, Нинбо-ийн их сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн. Боловсролын салбарт 35 гаруй жил ажиллаж байгаа, Мэргэжлийн боловсролын чиглэлээр судалгаа хийдэг, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ Эхэл”, “Бизнесээ хөгжүүл”, Гарааны бизнесийн сургагч багш, Тэргүүлэх аудитор

Сургалтын алба

ЗОРИЛГО :

Сургах, суралцах үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах

ЗОРИЛТ :

  • Үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх
  • Сургалтын үйл явцын талаарх оюутны сэтгэл ханамжийн түвшнийш сайжруулах
  • Төгсөгчдийн сурлагын чанар, голч дүнг дээшлүүлэх
  • Сургууль- Төгсөгч-Ажил олгогч-ийн хамтын ажиллагааг хангах
  • Сургалт, судалгааны орчныг сайжруулах

ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ТОЙМ :

  • Сургалтын төвөөс “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болон өргөжин хөгжсөн он жилүүдэд нийгмийн эрэлтэд нийцсэн сургалтын хөтөлбөр, үйлдвэрлэлд түшиглэсэн сургалтын бааз, мэргэжлийн өндөр мэдлэг, ажлын арвин дадлага, туршлагатай багшлах багийг бүрдүүлж, техникийн анхан ба дунд шатны мэргэжилтэй ажилчин, ажилтныг сурган бэлтгэж ирсэн мэргэжлийн сургалтын алба   
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалтын алба нь анх 1999 онд байгуулагдаж, эдүгээ бакалавр, магистрын сургалтын элсэлт, сургалт, төгсөлтийн ажлыг нэгдсэн CLOUD UNIMIS систем ашиглан удирдан зохион байгуулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн хэлтэс, үйлдвэрлэлийн цехүүд, ШУТИС-ийн Сургалтын бодлого зохицуулалтын газар, Магистрантур, докторантурын албатай нягт хамтран ажилладаг.
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Мэргэжлийн сургалтын албыг Ерөнхий захирлын 2009 оны 12-р сарын 11-ний өдрийн 626 тоот тушаалаар 2009-2010 оны хичээлийн жилээс эхлэн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв болгон өөрчилсөн.
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2008 оны 127 дугаар тушаалаар батлагдсан ХАБЭА-н сургалт зохион байгуулах, шалгалт авах журмын дагуу 2009 оны 9 –р сараас ХАБЭА ба Бүтээмж, инновацийн сургалтын алба
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2018 оны 03-р сарын 22-ны А/ 325 тоот тушаалаар сургалтын алба байгуулагдан ажиллаж байна.

 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ :

БАКАЛАВРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТ:

  • Уул уурхайн ашиглалтын технологи
  • Цахилгаан инженер
  • Мэдээллийн технологи
  • Механик инженер
  • Авто инженер
  • Ашигт малтмалын баяжуулалтын технологи
  • Металлурги, металл технологи хөтөлбөрүүдээр

 

МАГИСТРЫН ЗЭРЭГ ОЛГОХ СУРГАЛТ:

 

ШУТИС-ийн Бизнесийн Удирдлагын Хүмүүнлэгийн сургуультай хамтран:

  • Үйлдвэрлэлийн менежмент
  • Санхүүгийн менежмент
  • Хүний нөөцийн менежмент
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлын менежмент
  • Бүтээмж чанарын менежмент
  • Төрийн захиргааны менежмент
  • Логистикийн менежмент
  • Олон улсын бизнесийн менежмент

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуультай хамтран:

  • Цахилгаан системийн автоматжуулалт

ШУТИС-ийн Геологи Уул уурхайн сургуультай хамтран: 

  • Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн инженер /механик инженер/
  • Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
  • Ашигт малтмалын баяжуулалтын технологи
  • Уул уурхайн ашиглалтын технологи  мэргэжлүүдээр
  •  

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ 1 ЖИЛИЙН АНГИ:

  1. Уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механик /засварчин/
  2. Хүдэр бэлтгэх машин төхөөрөмжийн оператор /баяжуулагч/

 

МЭРГЭЖИЛ ОЛГОХ 3 САРЫН СУРГАЛТУУД:

  • Цахилгаанчин
  • Гүүрэн краны машинч
  • Конвейерийн машинч
  • Насосны машинч
  • Тоног төхөөрөмжийн засварчин
  • Цахилгаан ба хийн гагнуурчин
  • Лаборант
  • Бульдозерын оператор
  • Экскаватор оператор
  • Авто-ачигчийн жолооч
  • Хүнд даацын өөрөө буулгагч автомашины жолооч

/С ангиллын үнэмлэхтэй байх/

 

АХЛАХ СУРГУУЛЬ:

Ахлах сургуулийн 10, 11, 12-р ангиуд  

 

ГАДААД ХЭЛНИЙ ТӨВ :

  • Орос, Англи, Герман хэлний инженерийн бэлтгэл ангиуд
  • Орос, Англи курстээ сургалт зохион байгуулдаг.

 

Сургалтын албаны бүтэц, бүрэлдэхүүн

 

  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалтын алба нь бүтцийн өөрчлөлтөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Ерөнхий захирлын 2018 оны 03-р сарын 22-ны А/ 325 тоот тушаалаар шинэчлэгдэн өөрчлөгдөж сургалтын албаны дарга, 3 сургалтын мэргэжилтэн, 2 хичээл зохицуулагч, 9 сургалтын албаны ажилтны бүрэлдэхүүнтэй  ажиллаж байна.
  • Сургалтын албаны дарга Д.Болор-Эрдэнэ – Хүрээлэн буй орчны хамгааллын ухааны доктор(Ph.D)
  • Бакалаврын сургалтын мэргэжилтэн Б.Чинзориг– Техникийн ухааны магистр (M.Sc)
  • Мэргэжлийн сургалтын мэргэжилтэн Н.Зул-Эрдэнэ – Бизнесийн удирдлагын магистр (M.Sc)
  • ХАБЭА-н сургалтын мэргэжилтэн П.Мөнхтуяа -Техникийн ухааны доктор (Ph.D)
  • Хичээл зохицуулагч М.Цогзолмаа – Хууль зүйн ухааны магистр (M.Sc)
  • Сургалтын албаны ажилтан Ц.Энхцэцэг – Мэдээллийн технологийн магистр (M.Sc)
  • Сургалтын албаны ажилтан С.Эрдэнэчимэг – Бизнесийн удирдлагын магистр (M.Sc)
  • Сургалтын албаны ажилтан Г.Энхцэцэг – Баяжуулагч инженер, бакалавр
  • Сургалтын албаны ажилтан Б.Халиун  – Статистикч бакалавр
  • Сургалтын албаны ажилтан С.Эрдэнэбаяр  – Бизнесийн удирдлагын магистр
  • Бүтээмж инновацийн сургалтын ажилтан Г.Мөнхтуул – Техникийн ухааны доктор(Ph.D)
  • ХАБЭА-н сургалтын ажилтан  Э.Болорчимэг  – Бизнесийн удирдлагын магистр (M.Sc)
  • ХАБЭА-н сургалтын ажилтан  Б.Наран  –

Номын сан

Номын сан

Номын сангийн эрхэм зорилго

 Олон улсын түвшинд хүрсэн сургалтын үйл ажиллагааг дэмжих таатай орчныг бий болгон уншигчдын эрэлт хэрэгцээг хангаж орчин цагийн  номын сангийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллах.

Үүсэл хөгжлийн тойм

          1975 онд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны “Үйлдвэр техникийн хэлтсийн номын сан” нэртэйгээр байгуулагдсан түүхтэй билээ.  1976 онд Техник-мэргэжил, уран зохиол, нийгэм, эдийн засгийн сурах бичиг, гарын авлагуудыг төвлөрүүлж сургуулийн номын санг ажиллуулж эхэлсэн.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчид, болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, оюутан, лицей ахлах сургуулийн  сурагчдад ном, сурах бичиг,гарын авлага, тогтмол хэвлэл, эрдэм шинжилгээний бүтээлүүдээр үйлчилж байна. Номын сан нь мэргэжлийн ном сурах бичиг түлхүү байдгаараа онцлогтой.

 

Үйл ажиллагааны чиглэл:

  • Номын сан нь 214 суудал бүхий 5 уншлагын танхим,6 фонд 51942 ном, сурах бичиг, гарын авлагаар үйлчилгээ үзүүлдэг. 
  • Гадаад болон дотоодын 10 гаруй төрлийн сонин сэтгүүл захиалдаг.
  • Интернэтэд холбогдсон 30 суудал бүхий цахим лабораторитой.
  • Үүлэн технологид суурилсан Lib4u.net  программыг үйлчилгээндээ хэрэглэж байна.
  • Цахим номын санд http://greenstone.eit.edu.mn:1025/ хаягаар хандана.
  • Номын сангийн электрон каталогт https://lib4u.net/ хаягаар хандана.

 

Хамтын ажиллагаа

ШУТИС-ийн төвлөрсөн номын сан болон ШУТИС-ын салбар сургуулиудын номын сан, Орхон аймгийн номын төвтэй хамтран ажиллах, туршлага солилцох зэрэг  арга хэмжээ зохион байгуулан  ажиллаж байна.

Ажиллах бүрэлдэхүүн:

Тус сургуулийн номын сангийн үйл ажиллагаа нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Сургалтын албаны даргын удирдлага дор ажилладаг. Номын сан нь номын сангийн эрхлэгч 1, номын санч 5 гэсэн үндсэн 6 орон тоотой. 

Номын сангийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш, номын санч П.Пагмадулам, Ч.Мөнхсайхан,Т.Дариймаа, Ж.Цэрэндулам, Д.Дашжаргал  нар ажилладаг.

Номын сангийн ажиллаж цагийн хуваарь:

Уншлагын танхим-

Даваа-Баасан: 08:00-20:00

Бямба,Ням- Амарна

Эрдэм шинжилгээ – тогтмол хэвлэл – цахим уншлагын танхим 

Даваа-Баасан: 08:00-18:00 /цайны цаг 12:00-14:00/

Бямба,Ням- Амарна

Номын сан нь оюутны өвөл, зуны шалгалтын үеэр амралтын өдрүүдээр дээрх цагийн хуваарьт өөрчлөлт оруулан ажиллана.

Хангамж, үйлчилгээ аж ахуйн хэсэг

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн сургалт, эрдэм-шинжилгээний ажлыг амжилттай явуулахад, оюутан суралцагчдын сурч боловсрох, амьдрах  аюулгүй таатай  тохилог, эрүүл ахуйн зохистой орчныг бүрдүүлэхийн тулд Хангамж, үйлчилгээ аж ахуйн хэсгийн хамт олон  нь тохижилт, засвар үйлчилгээ, цэвэрлэгээний ажлыг тогтмол чанартай гүйцэтгэж тэнхим, албадаас ирсэн ажлын захиалгыг түргэн шуурхай гүйцэтгэх үндсэн чиг үүрэгтэй. Тэргүүлэх мэргэжилтэн, цахилгаан механик, мастер-комендант, 6 техникийн ажилтан, 5 жижүүр, 8 үйлчлэгч нийт 22 хүн ажиллаж байна.