Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Баатар вангийн хүүхдүүдийн хоёр дох ээлж “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиар зочиллоо.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн 9а анги өнгөрсөн долоо хоногт ирж, манай сургууль, хөтөлбөртэй танилцсан бол энэ удаа тус сумын А.Уранчимэг багштай 9б, Б.Баасанжаргал багштай 9в ангийн нийт 60 сурагч, эцэг эхийн төлөөллийн хамт манай сургуулийг зорин ирлээ. Тус 2 ангийн сурагчид шинжлэх ухаан, танин мэдэхүйн танхимаас гадуурх сургалтын хүрээнд их, дээд сургуулийн хөтөлбөр, үйл ажиллагаатай танилцаж, мэргэжлийн чиг баримжаа, мэргэжил сонголтын талаар мэдээлэл авах зорилготой ирсэн бөгөөд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хичээлийн I,II байрны анги танхим, номын сан, мэргэжлийн лабораториудаар зочлолоо. Сургалтын албаны мэргэжилтэн Б.Нарантунгалаг бакалаврын элсэлтийн хөтөлбөр, сургуулийн онцлог давуу талыг, Суурь шинжлэх ухааны тэнхимийн эрхлэгч С. Цээлэй сургалтын орчныг сурагчдад танилцууллаа. Хүмүүнлэгийн Ухааны тэнхимээс хариуцан зохион байгуулсан энэхүү сургуультай танилцах цуврал аяллаар зорин ирсэн сурагчид манай сургуульд элсэн сурах зорилго, тэмүүлэл өвөртлөн сэтгэл хангалуун буцлаа. Бааатар вангийн хүүхдүүддээ сурлагын амжилт хүсье!

Энэ нийтлэлийг хуваалцах :