Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛЬ ЕВРОПЫН ХОЛБООНЫ ДЭЭД БОЛОВСРОЛЫН ЭРАСМУС ХӨТӨЛБӨРИЙН DIGITAL MOVE ТӨСЛИЙН ХҮРЭЭНД “MOVE DIGITAL” ИДЕАТОНЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн санхүүжилттэй дээд боловсролын “Digital Move” төслийг Монгол улсын 3 сургууль, Бүгд найрамдах Франц улсын 1, Словак улсын 1, Вьетнам улсын 7 их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа билээ.

Тус төслийн хүрээнд Дархан ХААИС, СИТИ их сургууль, Оточманрамба Их сургууль болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиуд хамтран “MOVE DIGITAL” Идеатоны эцсийн шатны шалгаруулалтыг Дархан хотноо 2024 оны 04 сарын 18-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Энэхүү идеатоны зорилго нь Их дээд сургуулийн сургалт, судалгаа, менежментийн цахим хөгжилд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд оюутны төсөл, шинэ санааг ажил хэрэг болгох, сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах бичил төслийг шалгаруулахад оршино.

Сургууль бүрээс шалгарсан 8 баг тус төслийн уралдаанд оролцсоноос:

🥇 “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн EIT team “Зайнаас удирддаг ухаалаг халаалтын төхөөрөмж” сэдэвт төслөөр ТЭРГҮҮН байр

🥈 “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Flash team”EIT аппликэйшн- Оюутнуудад мэдээллийг цаг алдалгүй авах цахим аппликэйшний хөгжүүлэлт” сэдэвт төслөөр ДЭД байр

🥉Дархан дахь ХААИС-ийн харьяа Агроэкологи Бизнесийн сургуулийн Шифү хөтөч баг “Мэргэжлийн чиг баримжаа олгох контент үйлдвэрлэл” сэдэвт төслөөр ГУРАВДУГААР байр

🏅Хүмүүнлэгийн Их Сургуулийн харьяа Хүмүүнлэгийн дээд сургуулийн FEEDLY team “Цахим хичээлийн платформ хөгжүүлэлт” сэдэвт төслөр ТУСГАЙ байранд тус тус шалгарлаа. 

Энэ нийтлэлийг хуваалцах :