Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“МИНИЙ МЭРГЭЖИЛ-БАГШ” ЗААХ АРГА ЗҮЙН УР ЧАДВАРЫН УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн долоо хоногийн аяны хүрээнд англи хэлний багшийн 4, Монгол хэл уран зохиолын багшийн 3-р түвшний оюутнуудын дунд “МИНИЙ МЭРГЭЖИЛ-БАГШ” заах арга зүйн ур чадварын уралдааныг 2 үе шаттай, амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. 

Багш мэргэжлээр суралцагч оюутнуудын дунд зохион байгуулсан тус уралдааны зорилго нь хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй, багшийн мэргэжлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, багш мэргэжлээр суралцагч оюутны хөгжлийг дэмжих, мэргэжлээрээ бахархах сэдэл тэмүүллийг өрнүүлэх явдал байлаа. Орхон аймгийн 15-р сургуулийн Б.Энхмаа багштай 8а ангийн сурагчдад хичээл заалаа.  Уралдаанд АХБ4 ангийн оюутан Б.Очирбат- 1 дүгээр байр, МХУЗБ3 ангийн оюутан Ц.Орхонцэцэг 2 дугаар байр эзэллээ. 

Энэ нийтлэлийг хуваалцах :