Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“ХАВРЫН БАЯР” Япон хэл, соёл сурталчлах 7 хоног амжилттай зохион байгуулагдлаа.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Коосэн хөтөлбөрийн “ХАВРЫН БАЯР” Япон хэл, соёл сурталчлах 7 хоног арга хэмжээ 2024 оны 4 сарын 7-12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь тус сургуулийн Коосэн хөтөлбөрийн үйл ажиллагааг сурталчлах, Коосэн хөтөлбөрийн оюутнуудын мэдлэг, авьяасыг сорих, япон хэл сурах идэвх сонирхлыг төрүүлж нэгэн санаа бодол, зорилготой байлгах, хамтран суралцах арга барилд сургах зорилготой. Үйл ажиллагааны хүрээнд 4 сарын 8 өдөр япон соёл болох кимоно, ногоон цай, бийрэн бичлэг, кэндама танилцуулахын зэрэгцээ Коосэн хөтөлбөрийн 1-р курсийн оюутнуудын бүтээсэн цамхагт краны макет, шингэний системээр ажиллах экскаватор, зайрмагны иш ашиглан бүтээсэн автомат гүүр зэрэг бүтээлүүдээ танилцууллаа. 4 сарын 9 өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхай, Автотээврийн цехтэй танилцах аялал хийж, 4 сарын 10 өдөр Япон хэлний мэдлэг сорих “Хөгжилтэй япон хэл”, “Япон орныг хэн сайн мэдэх вэ”  асуулт хариултын АХА тэмцээн зохион байгуулав. 4 сарын 11 өдөр Японы анимэ бүтээгч алдарт Жибли студийг үндэслэгч Хаяао Мияазакигийн танилцуулга хийж “Хөрш Тоторо” анимэг суралцагчдад үзүүллээ. 4 сарын 12 өдөр арга хэмжээнүүдээ нэгтгэн дүгнэсэн ба нийт уралдаан тэмцээний дүнгээр Механикийн инженерчлэл 1 курсийн оюутан Б.Энх-Амгалан ахлагчтай “Күмо баг” тэргүүн байр, Химийн инженер 1 курсийн оюутан С.Булгансайхан ахлагчтай “Нинжя” баг дэд байр тус тус эзэлсэн амжилттайгаар энэ оны Хаврын баяр өндөрлөлөө.

 

Энэ нийтлэлийг хуваалцах :