Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Баатар вангийн сурагчид “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиар зочиллоо.

2024 оны 04 сарын 12-нд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын С. Өсөхбаяр багштай 9а ангийн 32 сурагч “Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох” хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагааны хүрээнд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиар зочилж, сургуулийн түүх, сургалтын хөтөлбөр, танхимууд, лабораториудын үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмж зэрэг сургалтын орчинтой танилцлаа. Мөн Сургалтын албаны мэргэжилтэн Б.Нарантунгалаг бакалаврын элсэлтийн хөтөлбөр, сургуулийн онцлог давуу талыг, Хүмүүнлэгийн Ухааны тэнхимийн эрхлэгч Ч. Лхагвасүрэн сургалтын орчинг танилцууллаа. Хүмүүнлэгийн Ухааны тэнхимээс хариуцан зохион байгуулсан энэхүү аялалын хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ил уурхай, шуурхай удирдлагын төвтэй танилцаж, үйлдвэрийн виртуал музейгээр зочлон үүсэл хөгжил, сонирхолтой түүхүүдтэй танилцлаа. Баатар вангийн хүүхдүүд ЕБС-иа төгсөөд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд элсэн суралцаж, “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллах хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн, сэтгэл хангалуун нутгаа зорилоо. 

Энэ нийтлэлийг хуваалцах :