Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“ЭРДЭНЭТ ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Орхон аймгийн Боловсролын газрын санаачилгаар Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотын тулгамдсан асуудлыг бүхий л салбарын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, орон нутгийн нөөц бололцоонд түшиглэсэн гарц шийдлийг эрэлхийлэх, шинэ санал санаачилга дэвшүүлэх зорилгоор “ЭРДЭНЭТ ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 12 сарын 10-ны өдөр гурав дахь жилдээ“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Лекцийн зааланд Баян-Өндөр сумын Иргэдийн хурдын тэргүүлэгчдийн санхүүжилттэйгээр амжилттай зохион байгуулагдлаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнээр:
      ● “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Б.Пүрэвдорж (Ph.D)
      ● Улаанбаатар Эрдэм их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал доктор, дэд профессор Ц.Уранцэцэг (Ph.D)
      ● Орхон аймгийн Боловсролын газрын ахлах арга зүйч Д.Энхцэцэг (MSc) нар ажиллалаа.

Тэргүүн байранд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Политехник коллежийн багш Х.Оюун-Эрдэнэ (Ph.D.) “Орхон аймаг дахь хүнсний үйлдвэрүүд дэх хүнсний аюулгүй байдлын стандарт нэвтрүүлэлтийн өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага” сэдэвт илтгэл;

Дэд байранд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн сургалтынменежер Ч.Батчимэг, 3 дугаар сургуулийн сургалтын менежер Д.Батцэцэг, 18 дугаар сургуулийн сургалтын менежер П.Саруулзул, 4 дүгээр сургуулийн сургалтын менежер

Б.Саранчулуун, Боловсролын газрын мэргэжилтэн П.Одончимэг нарын бүтээл “Гэрт ойр сургууль нь хамгийн сайн сургууль байх боломж ба шийдэл” сэдэвт илтгэл;

Гутгаар байранд Орхон аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн сургалтын менежер Х.Ананмэргэн, Ц.Хишигнэмэх нарын “Бага боловсролын багш нарт тулгамдсан асуудлыг илрүүлж,багшийг чадваржуулан,сургалтын чанарт ахиц гаргах нь” сэдэвт илтгэл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

      Орхон аймгийн төрийн захиргааны ба боловсролын байгууллагууд, Шинжлэх ухаан технологийн парк, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон энэхүү хурал техник, технологи, хүрээлэн байгаа орчин, боловсрол, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудын гарц, шийдэл арга замыг хэлэлцэн амжилттай явагдаж өндөрлөлөө.

Эрдэнэтийн овооны дэргэд
Эрдмийн овоо сүндэрлэх болтугай!

Энэ нийтлэлийг хуваалцах :