МУИС-ИЙН ХАРЬЯА НАНО ШИНЖЛЭХ УХААН, НАНО ТЕХНОЛОГИЙН ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль МУИС-ийн харьяа Нано шинжлэх ухаан, Нано технологийн төвтэй хамтран ажиллах гэрээг 2023 оны 11 сарын 23-ны өдөр байгууллаа. Гэрээний зорилго нь эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны хамтын ажиллагааг бүх талаар хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд энэхүү зорилгын хүрээнд хамтарсан судалгааны лаборатори байгуулан инновацид суурилсан хамтарсан судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, […]