Эрдэнэт цогцолбор дээд сургууль

ХОЛИМОГ СУРГАЛТЫН АРГА ЗҮЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

ЮНЕСКО болон ШУТИС-ийн хамтарсан “A Pilot Project on Digital Transformation of Higher Education in Asia-Pacific: Capacity Building for Teachers on Blended Learning in Mongolia” Холимог сургалтын арга зүйг хөгжүүлэх хөтөлбөр нь  2022 оны 9-р сараас 2023 оны 5-р сарыг дуусталх хугацаанд сургалт,хэрэгжүүлэлт, судалгаа гэсэн хэсэгтэйгээр хэрэгжих юм.

Уг хөтөлбөрийн  нээлт болон эхний танилцуулга сургалт 2022 оны 9-р сард, Сургалт Т1:  “Холимог сургалтын арга зүй” гадаад багштай сургалт онлайн, танхим хосолсон хэлбэрээр  2022 оны 12-р сарын 6-10-ны өдрүүдэд  тус тус зохион байгуулагдаж, Ш.Отгонбилэгийн нэрэмжит  “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулиас нийт  9 багш оролцсон. Сургалт Т2: Түгээн дэлгэрүүлэх сургалтыг ШУТИС, ХААИС, ҮБХИС, СУИС, МУБИС-ийн сонгон авсан  багш нарын баг     өөрийн сургуулийнхаа нийт багш нарт зохион байгуулж байгаа билээ. Сургалт Т2: Түгээн дэлгэрүүлэх:   Эрдэнэт цогцолбор сургуульд “Master Teacher Training of IIOE Pilot Project in Mongolia Blended learning capacity building for STEM teachers” сургалтыг  2023 оны 03 дугаар сарын 29, 31-ний өдрүүдэд Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хүрээнд зохион байгуулж,  нийгмийн ухааны салбарын 30 гаруй  багш  ажилтан  нар цахимаар хамрагдлаа.

Сургалтыг  СШУТ-ийн ахлах багш Б.Энхцэцэг доктор (PhD),дэд профессор,Уул уурхайн тэнхимийн эрхлэгч докторант Ж.Батбаатар  нар удирдан зохион байгуулж, нийт 5 модуль сургалтыг онол, дадлагад суурилан явууллаа. Сургалтын агуулгын хүрээнд Нийгмийн ухааны салбарын багш нар өөрсдийн цахим болон танхимын сургалт явуулж ирсэн туршлага, давуу болон сул талуудыг модуль бүрийн хүрээнд хэлэлцүүлж, тодорхой даалгавар гүйцэтгэсэн бөгөөд их, дээд сургууль, коллежийн сургалтад холимог сургалтын арга зүйг хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага нэгэнт бий болсныг тодотгон, сургуулийн зүгээс уг сургалтын арга зүйг хэрэгжүүлж буй ажлаар талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шинэлэг мэдээ мэдээлэл, арга зүйгээр өөрсдийн сурган заах арга зүйн мэдлэг боловсролоо дээшлүүлж идэвхтэй суралцлаа.

Уг сургалт нь тэнхим болон багш нарын зүгээс үр дүнд суурилсан сургалтын арга зүйг улам бүр хөгжүүлэх, хөтөлбөрийн үр дүнг боловсронгуй болгох, хичээл сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлж болохуйц холимог сургалтын талаарх шинэ санаа, сэдэл, шинэ платформ, цахим контент, мэдээ мэдээлэл, онол арга зүй зэргийг олж авсан ба энэ нь багш нарын хувьд цаашид холимог сургалтын арга зүйг сайжруулах, хөгжүүлэхэд ач холбогдлоо өгсөн үр дүнтэй сургалт боллоо. Түгээн дэлгэрүүлэх 2 шатны сургалтыг амжилттай зохион байгуулснаар “Холимог сургалтын арга зүйн мастер багш”-ийн сертификат авч, цаашид уг арга зүйн сургалтыг явуулах эрх нээгдэнэ.

Нийгмийн ухааны салбарын багш нарт шинэ мэдлэг түгээх, эзэмшүүлэхэд олж авсан мэдлэг чадвар, туршлага, цаг заваа харамгүй зориулан сургалтыг зохион байгуулсан Б.Энхцэцэг, Ж.Батбаатар багш нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Энэ нийтлэлийг хуваалцах :