Эрдэнэт цогцолбор дээд сургууль

БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ISO 21001:2018 СТАНДАРТЫН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо ISO 21001:2018 стандартын зөвлөх үйлчилгээ үзүүлэх 2023/01 дугаартай анхны гэрээг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү, Ерөнхий боловсролын “Эрдмийн сан” сургуулийн захирал Г.Өлзийбаяр нар үзэглэлээ.

2023 оны 01 сарын 13-ны өдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь ISO 21001 стандартыг орон нутгийн хэмжээнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ-ын дэмжлэгтэйгээр БШУГ-тай хамтран ISO 21001 стандартын М1-танилцуулах сургалтыг орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 25 сургуулийн төлөөлөлд зохион байгуулсан.

“Эрдмийн сан” сургууль нь “Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо-Шаардлага MNS ISO 21001:2021 (ISO 21001:2018) стандарт”-ыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран ажиллахаар зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулсан. Зөвлөх үйлчилгээний хүрээнд “Эрдмийн сан” сургуулийн менежментийн тогтолцооны үйл явцын болон бодлогын баримт бичгийн түвшинд зөрүүгийн буюу гарааны шинжилгээ хийсний үндсэн дээр ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөө гарган ажиллах юм.

Энэ нийтлэлийг хуваалцах :