Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“ЗӨВ БИЧИГТЭН” МОНГОЛ ХЭЛНИЙ ОЛИМПИАД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 04 сарын 04-ний өдөр “Зөв бичигтэн” монгол хэлний олимпиадын дүнг танилцуулж, шалгарсан оюутнуудад өргөмжлөл, дурсгалын зураг, мөнгөн шагнал гардууллаа.

 Олимпиадыг СШУТ-ийн тэнхим сурталчлах ажлын хүрээнд ЭЦДС-ийн оюутнуудын хэл, бичгийн соёлыг сайжруулах, эх хэлэндээ хандах үзэл хандлагыг зөв төлөвшүүлэх зорилгоор 2023 оны 03 сарын 20-24-ны өдрүүдэд 2 шаттайгаар амжилттай зохион байгуулсан юм. Олимпиадын 2-р шатанд Инженер технологийн салбараас 3 тэнхимийн 23, Нийгмийн ухааны салбараас мөн 3 тэнхимийн  23 оюутан оролцож, дараах оюутнууд шалгарсан байна. Үүнд:

БайрТооОвог, нэрСалбар, тэнхим, анги
11-р байр2Г.ЧингаралНийгмийн ухааны салбар, ХУТ, Сэтгэл судлал-1
2Б.ҮүрийнцолмонИнженерийн салбар, ЭХМТТ, Мэдээллийн технологи-1
32-р байр 2С.ХуланчимэгИнженерийн салбар, ЭХМТТ, Мэдээллийн технологи-1
4М.ОднаранНийгмийн ухааны салбар, ХУТ,  Багш боловсрол-1
53-р байр2Б.Оюун-ЭрдэнэНийгмийн ухааны салбар, СМТ, Бизнесийн удирдлага-1
6М.СүхбатИнженерийн салбар, Уул уурхайн тэнхим, УУАТ-1

Энэ удаагийн олимпиадын онцлог нь салбар бүрийн оюутнуудыг хамруулсан төдийгүй хэлний хэмжээ болон хэрэглээ, бичгийн ур чадварыг сорьсон даалгаврыг багтаасан болно. Цаашид уг арга хэмжээг “Монгол хэл”-ний болон “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийн үйл ажиллагаатай уялдуулан зохион байгуулах нь үр дүнтэй болохыг зохион байгуулагчид тэмдэглэж байна.

Энэ нийтлэлийг хуваалцах :