EIT Эрдэмтдийн индэр цуврал нээлттэй хэлэлцүүлэг 2023 оны 03 сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг жил бүр хэлэлцдэг бөгөөд 2023 оны онцлог нь докторант багшийн судалгааны ажлыг дэмжих, судалгаа хийх явцад тулгарах асуудлыг шийдвэрлэхэд туслах, эрдэмтэн судлаачид судалгааны арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх, тэдний судалгааны ажлыг чанаржуулахад дэмжлэг үзүүлэх юм.
Энэ удаагийн нээлттэй хэлэлцүүлэгт “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн ахлах багш Н.Сэлэнгэ “”Хувь заяа” цогц ойлголтын зэрэгцүүлсэн судалгаа ” сэдэвт судалгааны ажлаа хэлэлцүүлсэн ба тус хэлэлцүүлэг танхимаар зохион байгуулагдаж эрдэмтэн судлаачид зөвлөгөө, санал өгсөн үр дүнтэй хэлэлцүүлэг боллоо.