Эрдэнэт цогцолбор дээд сургууль

УУЛ УУРХАЙН 100 ЖИЛИЙН ОЙН МЕДАЛЬ ГАРДАН АВЛАА.

Монгол Улсад Орчин цагийн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн тулгын чулууг тавилцсан анхдагч, ахмад ажилтнууд, олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийн сайчууд, энэ цагийн бүтээн байгуулалтыг гардан хэрэгжүүлж, манлайлж яваа шилдгүүдийн төлөөлөл болсон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн багш, ажилтнуудыг Уул уурхайн 100 жилийн ойн медалиар шагнасныг Соёл, урлагийн цогцолборт гардан авлаа.
Уул уурхайн 100 жилийн ойн медалиар, 
Захирал Д. Зоригтхүү
Механикийн тэнхимийн багш, дэд профессор С.Эрдэнэбат
Суурь шинжлэх ухааны тэнхимийн Ахлах багш Б.Оюун
Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Д.Цэгмид
Аж ахуй, үйлчилгээний хэсгийн сантехникийн слесарь Б.Ганхуяг
Аж ахуй, үйлчилгээний хэсгийн жижүүр Н.Оюундэлгэр нар тус тус энгэрээ мялаалаа.

Энэ нийтлэлийг хуваалцах :