Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“EIT-ЭРДЭМТДИЙН ИНДЭР” №3 ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн “EIT-Эрдэмтдийн индэр” цуврал нээлттэй хэлэлцүүлгийн №3-т Механикийн тэнхимийн багш Г.Оюунсүрэн “Хийцийн нүүрстөрөгчит ган эд ангийн гадаргууг элэгдэлд тэсвэртэй Fe-Cr-C-т материалаар чанаржуулах технологийн судалгаа (ГЦ 1400 Гидроциклоны халианы хоолойн жишээн дээр)”  сэдвээр докторантын судалгааны ажлаа 2023 оны 04 сарын 12-ны өдөр амжилттай хэлэлцүүллээ. “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь багш судлаачдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг жил бүр хэлэлцдэг бөгөөд 2023 оны онцлог нь докторант багшийн  судалгааны ажлыг дэмжих, судалгаа хийх явцад тулгарах асуудлыг шийдвэрлэхэд туслах, эрдэмтэн судлаачид судалгааны арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх, тэдний судалгааны ажлыг чанаржуулахад дэмжлэг үзүүлэх юм.

Энэ нийтлэлийг хуваалцах :