ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА АХЛАХ СУРГУУЛЬ
Манай сургууль нь анх 2006 онд Шагдарын Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн дэргэдэх Ахлах сургууль нэртэйгээр байгуулагдсан бөгөөд өнөөдөр ерөнхий боловсролын салбарт 20 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж, чанартай боловсрол олгох эрхэм зорилгыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Тус сургууль нь 9–12 дугаар ангийн суралцагчдад үндэсний хөтөлбөрийн хүрээнд суурь болон бүрэн дунд боловсрол олгохын зэрэгцээ 2022 оноос эхлэн шинжлэх ухаан, англи хэлний чиглэлээр Кембрижийн IGCSE ба AS/A хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна.
Сургалтын онцлог, давуу тал
- Анги дүүргэлт бага, суралцагч бүрт хүрч ажиллах боломжтой
- Математик, Физик, Хими, Англи хэл, Даяаршлын чиг хандлага хичээлүүдийг Кембрижийн хөтөлбөрөөр судалдаг
- Туршлагатай, мэргэжлийн өндөр ур чадвартай багш нар хичээл заадаг
- Суралцагчдыг улс, аймаг, бүсийн олимпиадад системтэй бэлтгэдэг
- Улсын чанартай олимпиад болон ШУ-Технологийн уралдаан тэмцээнүүдэд амжилт гаргасан сурагчдад сургалтын төлбөрийн хөнгөлөлт үзүүлдэг
- Сурагчдын хувь хүний хөгжил, оролцоог дэмжсэн хөгжлийн үйл ажиллагааг тогтмол зохион
байгуулдаг
Цаашдын боломж
Манай ахлах сургуулийг төгссөн сурагчид Эрдэнэт цогцолбор их сургуулийн бакалаврын хөтөлбөрт үргэлжлүүлэн суралцах боломжтой бөгөөд тодорхой нөхцөл хангасан тохиолдолд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой.
Хаяг, холбоо барих
Орхон аймаг, Баян-Өндөр сум Ш.Отгонбилэгийн гудамж Эрдэнэт цогцолбор их сургуулийн 1-р байр
Вэбсайт: www.eit.edu.mn
Утас: 99124556
Элсэлтийн хугацаа, бүртгэл
Ахлах сургуульд элсэлтийн шалгалтад тэнцсэн сурагчид элсэх бөгөөд элсэлтийн шалгалт нь жил бүрийн 4–5 дугаар сард зохион байгуулагддаг. Элсэлтийн шалгалтын тодорхой хугацаа нь шалгалтаас 21 хоногийн өмнө зарлагдана.
Элсэлтийн бүртгэл нь цахимаар хийгдэх ба шалгалтын үе шат, алхам бүрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сургуулийн албан ёсны Facebook хуудас (ЭЦИС – Ахлах сургууль)-аар дамжуулан хүргэнэ.
Элсэлтэд тавигдах шаардлага
Ахлах сургуульд элсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:
- Ерөнхий боловсролын сургуулийн 8-р ангийн суралцагч байх
- Ахлах сургуулиас зохион байгуулах элсэлтийн шалгалт, ярилцлагад тэнцсэн байх
- Инженерчлэл, байгалийн ухаан, технологийн чиглэлээр суралцах сонирхол, идэвх, хандлагатай байх
- Математик, логик сэтгэлгээ, англи хэлний суурь мэдлэг сайтай байх
- Суралцах хүсэл эрмэлзэлтэй, хариуцлагатай, багаар ажиллах болон бие даан хөгжих
чадвартай байх
Сургалтын төлбөр, хөнгөлөлт
Сургалтын төлбөр нь тухайн хичээлийн жилээс хамааран шинэчлэгдэн батлагддаг бөгөөд суралцагчид сурлагын амжилт ба олимпиад, уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтаас хамааран сургалтын төлбөрийн хөнгөлөлт, тэтгэлэгт хамрагдах өргөн боломжтой. Тухайлбал:
- Улс, аймаг, бүс, олон улсын олимпиадын амжилтад үндэслэн хөнгөлөлт эдлэх
- Сурлагын өндөр амжилт, идэвх оролцоонд тулгуурласан урамшуулал авах
- Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр улс, бүс, олон улсын уралдаан тэмцээнүүдэд гаргасан амжилтыг харгалзан хөнгөлөлт эдлэх