Эрчим хүчний тэнхим
Нийгмийн шаардлагыг хангасан зөв хандлагатай өндөр мэдлэг, ур чадвар бүхий цахилгааны болон мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлтгэх, багшлах боловсон хүчний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулах, үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрийг , хэрэгжүүлэх юм.
Бакалаврын хөтөлбөрүүд
Цахилгаан системийн ажлын горим, цахилгаан системийн тоноглол, цахилгаан системийнреле хамгаалалт, автоматжуулалт, автоматуудын ажиллагаа, хяналт, бүх төрлийн релехамгаалалтын тооцооны арга аргачлал, алгоритм, цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийнажиллагааны бэлэн байдал, аваарын үед богино хугацаанд таслах, залгах, цахилгаан тоногтөхөөрөмжийг ашиглах, үйлчилгээ явуулах, туршилт тохируулга, техникийн оновчтой шийдлийггаргах, шинэчлэлт сайжруулалтыг хийх, орчин үеийн ухаалаг удирдлагыг хэрэглэх, хяналт-удирдлагын систем, хэмжилт мэдээллийн тоон техник төхөөрөмжийг ашиглах, тэдгээрийнэлементүүдийн сонголтыг зөв хийж оновчтой ажиллагааг дээшлүүлэх талаар өргөн мэдлэгтэй,гадаад хэл түүний дотор англи хэлний мэргэжлийн түвшний зохих боловсролтой, цахилгаансистемийн автоматжуулалт, реле хамгаалалтын тооцоог программ хангамжийн тусламжтайгааргүйцэтгэх, шинжилгээ хийх, удирдлагын систем, IoT, шинэ техник, технологийг бие даан судланашиглах, онолын өндөр мэдлэгтэй, бие даан суралцах чадварыг эзэмшсэн, дээд боловсролын(академик) болон техникийн боловсролын түвшингээр үндэсний хэмжээний хийгээд олон улсын(ASIIN, ABET) болон европын холбооны их дээд сургуулийн (EUR-ACE label 3) шаардлагуудыгбүрэн хангасан мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Цахилгаан системийнавтоматжуулалт хөтөлбөрийн боловсролын зорилтуудыг дараах байдлаар
Зорилт 1: | Цахилгааны системийн автоматжуулалтын инженерийн үндсэн суурь болон математик, байгаль нийгмийн ухааны суурь мэдлэгээ ашиглан инженерчлэлийн тодорхой асуудлыг шинжлэн судалж, сайжруулах, шийдвэрлэх мэдлэг, дадал, чадвартай болсон байна. |
Зорилт 2: | Онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх, бие даан хөгжүүлэх, асуудлыг шийдвэрлэхдээ системтэйгээр тунгаан бодох, хувийн болон мэргэжлийн авьяас чадвараа хөгжүүлэх чадварыг эзэмшсэн байхаас гадна реле хамгаалалт, автоматжуулалтын асуудлыг тодорхойлох, үнэлэх, бие даан турших, судлах, тооцоолох, шийдвэрлэх мэргэжлийн сэтгэлгээ, ур чадварыг бүрэн эзэмшсэн байна. |
Зорилт 3: | Ухаалаг удирдлагын систем, автоматжуулалт, реле хамгаалалт автоматикийн инженерийн ажлын байранд янз бүрийн түвшний хүмүүсээс бүрдсэн багтай хамтран ажиллах, харилцааны соёлтой, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй хувь хүн болон төлөвшсөн байх бөгөөд амжилттай карьер, манлайллын үүрэг гүйцэтгэхэд бэлтгэгдэж, тэнхимийн дэвшилд хувь нэмрээ оруулж, нийгмийн хэрэгцээг хангах болно. |
Зорилт 4: | Цахилгаан эрчим хүчний систем, үйлдвэрийн газар болон нийгмийн холбогдох салбарт цахилгааны инженер, цахилгаан системийн автоматжуулалт, реле хамгаалалт, автоматикийн инженерийн хариуцах ажлын хүрээнд асуудлыг төлөвлөх, зохион бүтээж гаргах, хэрэгжүүлэх чадвартай, компьютер, программчлалын хэл, цахилгаан систем, реле хамгаалалт, хяналт удирдлагын систем, IoT, гадаад хэлний өргөн мэдлэгтэй, цаашид дараагийн шатны боловсролыг үргэлжлүүлэн гадаад, дотоодод суралцах, мэргэжлийн ёс зүй, хариуцлага, насан туршийн боловсролын төлөө тууштай байх чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болсон байна. |
- Реле хамгаалалт автоматикийн туршилт, тохируулгын засвар үйлчилгээ
- Өндөр хүчдэлийн хэмжилт, туршилт тохируулга
- Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил,туршилт тохируулгын ажил үйлчилгээ
- Цахилгаан дулаан хосолсон эрчим хүчний эх үүсвэрийн угсралт, засварын ажил, туршилт, тохируулгын ажил
- 100МВт болон дүүнээс дээш хүчин чадалтай цахилгаан дулаан хосолсон эрчим хүчний эх үүсвэрийн угсралт, засварын ажил, туршилт, тохируулгын ажил
- 0,4-110кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засварын ажил, туршилт, тохируулгын ажил үйлчилгээ
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас
Шинжлэх ухаан, мэргэжлийн суурь мэдлэгт тулгуурлан мэргэшсэн мэдлэг ур чадварыг ашиглан уул уурхай, боловсруулах үйлдвэрүүд болон бусад үйлдвэрлэлийн аль ч салбарт цахилгаанжуулалт автоматжуулалтын чиглэлээр хөрвөн ажиллах, цахилгаан эрчим хүчийг ашиглах, цахилгаан хангамжийн асуудлыг төлөвлөх, боловсруулах, хөгжүүлэх, дүн шинжилгээ хийх, цаашид шинээр гарах ахисан түвшний технологийг эзэмших, нэвтрүүлэх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд тус хөтөлбөрийн зорилго оршино.
- Уурхайн цахилгаан хангамжийн системийг ашиглалтын нөхцөлтэй уялдуулан төслөх, ашиглалт, найдвартай ажиллагааны түвшинг хянах, засвар үйлчилгээ хийх
- Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэрийн машин тоног төхөөрөмжийн цахилгаан хөтлүүрийн удирдлагыг оновчтойгоор хянах, тохируулах, удирдах
- Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн засварын ажлыг зохион байгуулах, байгууллагын техникийн бодлого, боловсруулах, уурхайн цахилгаан машин, машин, тоног төхөөрөмж болон тэдгээрийн хийцийн элементүүдийг төслөх, зохион бүтээх
- Уурхайн технологийн процессыг автоматжуулах
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас
Хот суурин газар, үйлдвэр, хөдөө аж ахуйн цахилгаан хангамжийн шугам сүлжээ, цахилгаан хэрэглэгчдийн найдвартай хэвийн ажиллагааг хангаж, тэдгээрийн угсралт, засвар үйлчилгээ туршилт тохируулгын онол практикийн мэдлэг чадварыг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино.
Цахилгаан энергийн үйлдвэрлэлт, дамжуулалт, хуваарилалт, хэрэглээний салбарт ажиллах боломжтой.
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах утас
Манай багш нар
Үүсэл хөгжлийн тойм
1998 онд
“Техник технологийн тэнхим”-ийн бүрэлдэхүүнд ажиллаж эхэлсэн.
2006 онд
“Эрчим хүчний профессорын баг”
2009 онд
11 сараас зохион байгуулалтын хувьд өөрчлөгдөн тэнхимийн бүтцэд шилжиж эрчим хүчний тэнхим.
2015 онд
Эрчим хүчний тэнхим болон Механикийн тэнхмүүдийг нэгтгэж Цахилгаан -Механикийн тэнхмийг шинэчлэн байгуулсан.
2017 онд
Эрчим хүчний тэнхимийн бүтэц бүрэлдэхүүнд Мэдээллийн технологи мэргэжлийг нэгтгэн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийг байгуулсан."
2025 онд
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөн, Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийг Эрчим хүчний тэнхим болгон шинэчлэн байгуулсан
Сургалт
Сургалтын үйл ажиллагааг бакалаврын, магистрын сургалт гэсэн 2 үндсэн чиглэлээр явуулдаг.
- Цахилгаан системийн автоматжуулалт
- Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
- Цахилгаан хангамж/ 1+3/
- Цахилгаан системийн автоматжуулалт
- Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт
- Мэдээллийн нууцлал, аюулгүй байдал
- Үл задлах аргын оношлогоо
- Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн-
- Үйлдвэрийн цахилгаан хангамж
- Нээлттэй эхийн програм хангамж
- Дохио боловсруулалт, Эмбеддед систем
- Реле хамгаалалт ба автоматжуулалт
- Үйлдвэрлэлийн автоматжуулалт
- Эрчим хүч хэмнэлт-Сэргээгдэх эрчим хүч