Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Сарын аяны хүрээнд хийж буй номын сан болон ХАБЭА-н сургалтыг сурталчлах үзэсгэлэн гарлаа

“Эрдмийн уурхай” боловсролыг дэмжих сарын аяны хүрээнд сургуулийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор” Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргааны I байранд өглөө 10.30-13.30 цагийн хугацаанд үзэсгэлэн гаргаж танилцуулга хийлээ.

Үүнд: 

  • Сургуулийн эрдэмтэн багш нарын үндсэн сурах бичиг-96
  • Судалгаа эрдэм шинжилгээний ажлын тайлан -11
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын докторын диссертаци -36
  • ХАБЭА-н ном гарын авлага – 22
  • Сургалтуудын танилцуулга зэргээр үзэсгэлэн гаргаж, сурталчилсан. 

Хариуцсан эзэн:

  • Номын сангийн эрхлэгч Д.Цэнд-Аюуш
  • Номын санч П.Пагмадулам
  • Сургалтын ажилтан Э. Болорчимэг
  • Сургалтын ажилтан Б.Наран

Үйл ажиллагааны  явцын үр дүн:

  • 100 гаруй хүнд мэдээлэл хүргэж танилцуулгын багц бэлдэж өгсөн
  • Сургалтуудыг сонирхсон 28 хүний тэмдэглэл хөтөлж утасны дугаар авсан
  • Ажилтнуудын дунд ХАБЭА-н болон ном, зохиолын сэдэвтэй АХА тэмцээн явуулан асуултад зөв хариулсан хүмүүсийг чихрээр урамшуулсан. 
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын докторуудын танилцуулга хийсэн
  • Цахим номын сангийн танилцуулгыг  хийсэн
  • Цахим санд нэвтрэх эрх авах 6 хүний мэдээлэл авч код олгосон

Энэ нийтлэлийг хуваалцах :