Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“Америкт Суралцацгаая” Их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр танилцуулах аян

Таницуулга

АНУ-ын Элчин сайдын яамнаас тус сургуулийн хамт олонд мэндчилэхийн ялдамд боловсрол, соёлын хөтөлбөр хариуцсан Олон нийттэй харилцах алба болон визний асуудал хариусан Консулын хэлтсийн зүгээс доорх үйл ажиллагаа дээр та бүхэнтэй хамтран ажиллаж буйдаа баяртай байна.

#АмериктСуралцацгаая их дээд сургуулиуд дээрх хөтөлбөр танилцуулах яны зорилго нь АНУ-ын Оюутны визний тухай мэдээлэл тараахаас гадна АНУ-ын Засгийн газрын бүрэн санхүүжилттэй бакалаврын оюутнуудад зориулсан Глобал ЮГРАД, SUSI хөтөлбөрүүд зарлагдаж буйтай холбогдуулан ЭСЯ-аас хамтран хөтөлбөр хэрэгжүүлж буй болон томоохон их дээд сургуулиудаар орж оюутнуудад хөтөлбөрүүдийн танилцуулга хийх:

  • Бакалаврын 1, 2, 3-р курсийн оюутнуудад зориулсан нэг семестрийн, бүрэн тэтгэлэгт Глобал UGRAD хөтөлбөр
  • Бакалаврын 1, 2, 3-р курсийн эмэгтэй оюутнуудад зориулсан 5-6 долоо хоногийн зуны, бүрэн тэтгэлэгт Манлайллын SUSI хөтөлбөр
  • Залуу мэргэжилтнүүдэд зориулсан АНУ-д магистрын зэрэг эзэмшээд ирэх боломжийг олгодог, бүрэн тэтгэлэгт Фулбрайтын Оюутны хөтөлбөр
  • Америкт суралцах сонирхолтой сурагч нарт үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг Америкийн боловсролын зөвлөгөөний төв болох EducationUSA хөтөлбөр
  • Англи хэл сурах үнэ төлбөргүй онлайн хичээлүүд, г.м.

Хуваарь

ЦагЯриа
20-30 минутАНУ-ын Оюутны визний танилцуулга, мэдээлэл
20-30 минутАНУ-ын Засгийн газрын бүрэн санхүүжилттэй тэтгэлэгт хөтөлбөрүүдийн танилцуулга, мэдээлэл

АНУ-ын Элчин сайдын яамнаас ШУТИС-ийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургууль дээр! АНУ-ын Засгийн газрын бакалаврын оюутнуудад зориулсан бүрэн тэтгэлэгт хөтөлбөрүүд, оюутны визний мэдээлэл өгөх гэж байна. Сонирхсон бүх оюутнуудад нээлттэй! 

#АмериктСуралцацгаая #ExchangeOurWorld

Энэ нийтлэлийг хуваалцах :