Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“ХЭМАБ-ын Дотоод аудитын өдөрлөг” боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бодлогыг хэрэгжүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг ХЭМАБ-ын менежментийн тогтолцоо ISO 45001:2018 стандартын шаардлагад нийцүүлэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэх, дотоод аудитын гүйцэтгэл, хэрэгжилтийг сайжруулах боломжийг тодорхойлж, сайн туршлага хуваалцах зорилгоор “ХЭМАБ-ын Дотоод аудитын өдөрлөг”-г 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгуулж үйлдвэрийн газрын 25 бүтцийн нэгжийн 90 гаруй аудиторууд оролцлоо.
Аудиторууд дотоод аудитын сайн туршлагаасаа хуваалцаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Менежментийн тогтолцооны хэрэгжилт, нэгдмэл байдал, ХЭМАБ-ын дотоод аудитын хөтөлбөрийн үр дүнг сайжруулах талаар тодорхой санал, санаачлага гаргалаа.

Энэ нийтлэлийг хуваалцах :