Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

“ЭРДЭНЭТ ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эрдэнэт хотын өдрийг тохиолдуулан Эрдэнэт хотын тулгамдсан асуудлыг бүхий л салбарын хүрээнд шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлж, орон нутгийн нөөц бололцоонд түшиглэсэн гарц шийдлийг эрэлхийлэх, шинэ санал санаачилга дэвшүүлэх, харилцан туршлага солилцох, бүс нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг сурталчлах зорилгоор Орхон аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтран зохион байгуулсан “ЭРДЭНЭТ ХОТЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ГАРЦ ШИЙДЭЛ” эрдэм шинжилгээний хурал 2023 оны 12 сарын 08-ны өдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Лекцийн зааланд амжилттай зохион байгуулагдлаа.

Шүүгчдийн бүрэлдэхүүнээр:

  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн зөвлөх профессор, Шинжлэх ухааны доктор Ж.Баатархүү (Sc.D)
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар (PhD)
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Нийгмийн ухааны салбарын эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгч Т.Энх-Амгалан (PhD)
  • “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор Б.Энхцэцэг (PhD)
  • Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн П.Энхсэлэнгэ (MSc) нар ажиллалаа.

Тэргүүн байранд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Уул уурхайн тэнхимийн дэд профессор Ч.Энхчимээ Японы Цукуба Их Сургууль, Төв Азийн хөрс судлалын хүрээлэнгийн судлаачидтай хамтран судалсан “Ил уурхай орчмын хөрсний бохирдол ба шийдэл” сэдэвт илтгэл;

Дэд байранд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор А.Түвшинжаргалын удирдсан МТ-3 ангийн оюутан А.Жаргалмаа, МТ-2 ангийн оюутан Г.Солонго нарын бүтээл “IOT технологид суурилсан зайнаас удирддаг халаалтын системийн хөгжүүлэлт” сэдэвт илтгэл;

Гутгаар байранд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор С.Цээлэй “Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын аж ахуйн хаягдлын сангийн усны чанарын судалгаа” сэдэвт илтгэл тус тус шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Орхон аймгийн төрийн захиргааны ба боловсролын байгууллагууд, Шинжлэх ухаан технологийн парк, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл  оролцсон энэхүү хурал техник, технологи, хүрээлэн байгаа орчин, боловсрол, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудын гарц, шийдэл арга замыг хэлэлцэн амжилттай явагдаж өндөрлөлөө.

 

Эрдэнэтийн овооны дэргэд

Эрдмийн овоо сүндэрлэх болтугай!

 

 

Энэ нийтлэлийг хуваалцах :