Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

2023 ОНЫ БҮТЭЭМЖИЙН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Стратеги, хөгжлийн газрын Инновац, бүтээмжийн товчооны 2023 оны 12 сарын 26-ны өдрийн хурлаар Бүтээмжийн үйл ажиллагааны журмын дагуу 2023 оны Манлайлагчдыг тодруулсан бөгөөд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн бүтээмжийн үйл ажиллагааны шилдгүүд тодорлоо. Үүнд:

2023 оны “Шилдэг бүтээмж чанарын дугуйлан”-ын шалгаруулалтад сургалтын ажилтан Э.Золжаргал ахлагчтай Сургалтын албаны “Тэргүүн” бүтээмж чанарын дугуйлан нь сургалтын орчин нөхцөл, багш, ажилтнуудын ажлын цаг ашиглалт, үйлчилгээний чанарыг сайжруулах замаар үйлдвэрийн газрын бүтээмжийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан амжилтаар ТУСГАЙ БАЙР;

2023 оны “Бүтээмж чанарын дугуйлангийн Шилдэг төсөл”-ийн шалгаруулалтад Политехник коллежийн “Залуус” бүтээмж чанарын дугуйлангийн гишүүн Б.Нарангарав багшийн удирдан, хэрэгжүүлсэн “Хөдөлгүүрийн угсралт монтаж хийх дадлагын төхөөрөмж” төсөлт ажлаар үр дүнд суурилсан сургалтын технологид тулгуурлан сургалтын чанарыг сайжруулах, ажил олгогч, оюутан, суралцагчдын хэрэгцээ шаардлагыг хангахад хувь нэмэр оруулсан амжилтаар ТУСГАЙ БАЙР-нд тус тус шалгарсан тул өргөмжлөл мөнгөн шагналаар шагнав.

Бүтээмжийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж байгаа бүтцийн нэгжийн мэргэжилтэн, чиглүүлэгчдийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээгээр Захиргааны хэсгийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Баярдулам тэргүүлж, Шилдэг бүтээмжийн мэргэжилтнээр шалгарч мөнгөн шагналаар шагнагдлаа.

Мөн түүнчлэн Уул уурхайн салбар үүсэж хөгжсөний 100-н жилийн ой, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2022 оныг “Их бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан зарласан “100 бүтээлч ажил” аяны хүрээнд тус сургуулийн Эрчим хүч, Мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор А.Түвшинжаргалын “Хуванцар хаягдал боловсруулах төхөөрөмж” төсөл – Шилдэг бүтээлээр шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулсныг өнөөдөр нийт ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр гардуулан өглөө.

Энэ нийтлэлийг хуваалцах :