Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Telephone: (976) 75773415 | Email: techinst@erdenetmc.mn

Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шинжээчийн баг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр ажиллaлаа.

 

“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр Боловсролын Магадлан Итгэмжлэх Үндэсний Зөвлөлийн шинжээчдийн баг 2024 оны 01 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд ирж бакалаврын хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийлээ.

Шинжээчдийн багийн бүрэлдэхүүнд :

  1. Магадлан итгэмжлэл хариуцсан шинжээч, модератор: Б.Оюунцэцэг /Доктор Ph.D/
  2. Уул уурхайн машин тоног төхөөрөмж бакалаврын хөтөлбөрт

Шинжээчийн багийн ахлагч:             Д.Оюунцэцэг/ доктор, дэд профессор/,

Шинжээчийн багийн гишүүд:             А.Цэнгүүнжаргал,

Т.Цолмон/ Мэргэшсэн инженер/

  1. Ашигт малтмалын баяжуулалтын технологи бакалаврын хөтөлбөрт

Шинжээчийн багийн ахлагч:             С.Долгорсүрэн,

Шинжээчийн багийн гишүүд:           Н.Уртнасан / доктор, зөвлөх инженер/,

Э.Нацагдорж / доктор Ph.D/,

гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллалаа.

 

Сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлснээр:

  • Хөтөлбөрийн үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, сургуулийн үнэлэмжийг өсгөх, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх,
  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс тогтоосон шалгуур, стандартыг сургалтын хөтөлбөрүүд хангаж буй эсэхэд үнэлгээ, чанарын баталгаажуулалт хийлгэж, дүгнэлт гаргуулан цаашид сайжруулах үйл ажиллагаагаа төлөвлөж улам боловсронгуй болгох,
  • Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн их дээд сургуулийн магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрт суралцах суралцагчийн сургалтын төлбөрийн 50%-ийг төрөөс санхүүжүүлдэг
  • Бакалаврын диплом дээр дарагддаг тусгай тэмдэгт нь төгсөгчийг ажлын байранд өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэх,
  • Цаашид хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлэх алхам болдог.

Энэ нийтлэлийг хуваалцах :