Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор, “Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирал Шагдарын Отгонбилэг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх үйл ажиллагаа боллоо.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Техникийн шинжлэх ухааны доктор, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн анхны монгол ерөнхий захирал Шагдарын Отгонбилэг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх хүндэтгэлийн арга хэмжээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 11  цаг 40 минутад зохион байгуулагдлаа.

 Шагдарын Отгонбилэг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх  ёслолд Баяжуулах үйлдвэрийн ахмадын зөвлөлийн дарга Р.Дэлгэр,  “Эрдэнэт үйлдвэр”-ын ТӨҮГ-ын ахмадын зөвлөлийн дарга Д.Байгаль,  ахмад Д.Рэнцэнноров, Ш.Отгонбилэгийн дурсгалыг мөнхжүүлэх комиссын дарга, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахмадын зөвлөлийн дарга Б.Мажинбуу, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захирал Д.Зоригтхүү,  сургуулийн эрдмийн зөвлөлийн төлөөлөл болон багш, ажилтнууд оролцлоо. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн ахмадын зөвлөлийн дарга Б.Мажинбуу сургуулийн шинэ ажилтнуудад “Ш.Отгонбилэг агсны дурсамж” танилцуулга хийж мэдээлэл өглөө.

Энэ нийтлэлийг хуваалцах :