Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Хөдөлмөрийн аварга Ж.Лхагвасүрэн

Төрсөн он: 1973 он

Төрсөн газар:  Ховд аймаг Буянт сум

Шагнал:

2001 онд сургуулийн “Тэргүүний багш”

2003 онд “Авъяас XXI” сангийн “Хүндэт өргөмжлөл”

2005 онд  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн Хөдөлмөрийн аварга

МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медаль, БСШУЯ-ны “Жуух бичиг”, Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит шагнал

Ажилласан байдал:

1997 оны 07 сарын 01-нээс Уулын Баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Өргөх механизмын албанд засварчнаар ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн ба 1997-1999 оныг хүртэл гүүрэн өргүүрийн засварчин, бригадын даргын ажлыг тус тус хийж байсан. Улмаар 1999 оны 09 сарын 01-нээс ШУТИС-ийн харъяа, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд техникийн механикийн багшаар томилогдон ажиллаж, 2001-2006 оныг хүртэл Техник технологийн тэнхимийн эрхлэгч, 2006 оноос Механикийн профессорын багийн профессор, 2007-2014 хүртэл тус сургуулийн захирлаар ажиллаж байсан.

2005 онд Хүнд даацын автомашины хөдөлгүүрийн элэгдлийг тодорхойлох аргыг судалж боловсруулах сэдвээр техникийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.