Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

ТУУЛАЙ ЖИЛИЙН ТЭРГҮҮНИЙ БАГШ, АЖИЛТАН, ОЮУТНЫГ ТОДРУУЛЖ, ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА.

“Эрдэнэт цогцолбор” дээр сургуулийн  хамт олон луу жилийн босгон дээрээ өнгөрөгч туулай жилийн тэргүүнээ тодрууллаа. Үүнд:

·         “ТЭРГҮҮНИЙ БАГШ” Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн ахлах багш Сүхээгийн Будхүү

·         “ТЭРГҮҮНИЙ БАГШ” ХАБЭА-н сургалтын гэрээт багш, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хуулийн хэлтсийн Иргэний эрх зүй хариуцсан тэргүүлэх хуульч Зоригийн Жаргалмаа

·         “ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” Захиргааны хэсгийн тэргүүлэх мэргэжилтэн Базаррагчаагийн Баярдулам

·         “ТЭРГҮҮНИЙ АЖИЛЧИН” Аж ахуй, үйлчилгээний хэсгийн жижүүр Намнангийн Энхжаргал

·         “ТЭРГҮҮНИЙ ОЮУТАН” Ашигт малтмалын баяжуулалтын технологи  ангийн III дамжааны оюутан Сумъяагийн Энхсаруул

Тэргүүнүүддээ өргөмжлөл гардуулан, сургуулийн захирлын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/23 дугаар тушаалаар мөнгөн шагналаар шагнаж урамшуулах болсныг уншиж танилцуулав.

Энэ үеэр туулай жилийн тэргүүний багш ажилтнууд маань сургуулийн хүндэт самбар  нэг жилийн турш байршуулах хүндэтгэлийн зургаа татуулав. Мөн тэргүүний багш, ажилтнуудын ар гэр, хамт олон, найз нөхөд нь хүрэлцэн ирж цэцгийн баглаа, дурсгалын зүйл гардуулан баяр хүргэлээ.

Нийт тэргүүнүүддээ ажил үйлсийн өндөр амжилт хүсэн ерөөе.

Энэ нийтлэлийг хуваалцах :