Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Инженер, технологийн салбарын “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдлаа.

 “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн Инженер, технологийн салбарын “Эрдмийн чуулган” эрдэм шинжилгээний хурал 2024 оны 03-р сарын 21-ний өдөр хичээлийн 1-р байрны Лекцийн танхимд зохион байгуулагдлаа.  

2007 оноос хойш 25 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа энэхүү хуралд нийт 14 илтгэл хэлэлцэгдэж:

Оюутны төрөлд:

Тэргүүн байр – “Жолоочийн зүүрмэглэлт таних хиймэл оюун ухааны судалгаа, хөгжүүлэлт” сэдэвт илтгэлээр МТ – 4 ангийн А.Жаргалмаа, Б.Төгөлдөр , МТ -3 ангийн Г.Солонго нар /Удирдагч багш: А.Түвшинжаргал, магистр/

Дэд байр – “Электрон хаягдлаас гидрометаллургийн аргаар зэс ялган авах туршилтын үр дүнгээс” сэдэвт илтгэлээр АМБТ 4 ангийн оюутан О.Мөнхсолонго, АМБТ 6 ангийн оюутан П.Номин-Эрдэнэ нар /Удирдагч багш: Ч.Энхчимээ, магистр/

Гутгаар байр – “Ган бөөрөнцөг хөргөх шугамын редукторын ашиглалтын судалгаа” сэдэвт илтгэлээр УУМТТ – 4 ангийн оюутан Б.Батсанаа /Удирдагч: Л.Ундраа, магистр/ тус тус эзэллээ.

Багшийн төрөлд:

Тэргүүн байр – “Бага нүүрстөрөгчит гангийн гадаргууг их хромт цагаан ширмээр чанаржуулсан гангийн технологийн судалгаа, SEM шинжилгээ” сэдэвт илтгэлээр Механикийн тэнхимийн багш Г.Оюунсүрэн, магистр

Дэд байр – “”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ -ын Хаягдлын аж ахуйн даланд хөдөлгөөнт холбооны LoRaWAN сүлжээний дэд бүтэц нэвтрүүлэх боломжийн судалгаа” сэдэвт илтгэлээр Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор А.Түвшинжаргал, магистр

Гутгаар байр – “Эрдэнэтийн ил уурхайн тэсэлгээний үйлчлэлээр баяжуулах процессын зардлыг бууруулах боломжийн судалгаа” сэдэвт илтгэлээр Уул уурхайн тэнхимийн багш Ш.Амгаланбаяр, магистр тус тус эзэллээ.

Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг сургуулийн веб хуудсанд байршуулах бөгөөд албан ёсны

“Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл”-д хэвлүүлж, нийтийн хүртээл болгоно.

Илтгэл хэлэлцүүлсэн нийт оюутан багш нартаа эрдэм судлалын их үйлст нь амжилт хүсье.

Энэ нийтлэлийг хуваалцах :