Эрдэнэт цогцолбор дээд сургууль

КООСЭН ТЕХНОЛОГИЙН КОЛЛЕЖИЙН ХӨТӨЛБӨРИЙН 2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭМЭЛТ ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ.
Бүртгэл 2024.08.19-2024.08.26 өдрүүдэд явагдана.

2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагаас ЭЦДС-ийн хичээлийн 1-р байранд математик болон физик/хими/-ийн бичгийн шалгалт явагдана.

✆ 99365624, 99366514, 99360429, 99350086

Манай сургууль 5 жилийн инженерийн дээд боловсролын цогц хөтөлбөрт 9-р анги төгссөн инженер болох чин эрмэлзэлтэй сурагчид та бүхнийг урьж байна. Төгсөгчид бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дэд бакалавр зэрэгтэй инженер мэргэжил эзэмшинэ.Элсэлтийн шалгалт 08 сарын 28-ны өдөр 10:00 цагаас болно.

Коосэн сургалтын хөтөлбөр

Инженер технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин эрэлт ихтэй байгаа энэ үед манай сургууль Япон улсын боловсролын шилдэг туршлагыг нэвтрүүлж, хими, механик, цахилгааны инженерчлэлийн хөтөлбөрөөр дунд түвшний дээд боловсролтой инженерүүдийг бэлтгэн хөдөлмөрийн зах зээлд гаргана. Манай оюутнууд 20 насандаа инженер болж төгсөх бөгөөд их сургуулийн 3-р курсэд үргэлжлүүлэн суралцах, шууд ажлын байранд гарах, Япон улсын их, дээд сургуульд дэвшин суралцах, Японы компанид ажиллах бүрэн боломжтой байдаг нь Коосэн загварыг инженерийн боловсролын тогтолцооны давуу тал, онцлог юм.

Сургалтын хөтөлбөрийн тухайд ерөнхий эрдмийн хичээлүүдийн агуулга нь мэргэжлийн хичээлийн агуулгатай нягт уялдах бөгөөд хичээлүүд онолын мэдлэгээс гадна практик дадлага хийлгэх байдлаар хослуулан мэдлэг олгох, түүнийгээ турших, бүтээх, дадлага хийлгэх зэргээр инженер хүнд байх ур чадварыг олгож байна.

Япон улсын Коосэн загварын технологийн коллежууд, компаниудтай нягт хамтын ажиллагаатай ажиллаж, оюутнуудад Япон явж танилцах болон үйлдвэрийн дадлагаар ажиллах, оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах, Япон улсад зохиогддог олон улсын инженер, технологийн тэмцээнүүдэд оролцох бүрэн боломжтой.

Цахилгааны инженер хөтөлбөрөөр суралцсанаар цахилгаан эрчим хүч, электроник, мэдээллийн технологийн үндэс суурь, түүний хэрэглээг эзэмшиж, инженерийн шийдлийг боловсруулж, зохион бүтээх, үйлдвэрлэх, ашиглах мэдлэг ур чадвартай бүтээлч сэтгэлгээтэй инженер бэлтгэнэ. 

  • Автоматжуулалтын инженер
  • Цахилгааны инженер
  • Электроникийн инженер

Механик инженерчлэл хөтөлбөрөөр суралцсанаар машин, тоног төхөөрөмжийн эд ангийн бүтэц зохион байгуулалт, тооцооллын арга аргачлалыг судалж, инженерийн шийдлийг боловсруулж, зохион бүтээх, үйлдвэрлэх, ашиглах мэдлэг ур чадвартай бүтээлч сэтгэлгээтэй инженер бэлтгэнэ.

  • Механик инженер
  • Зураг төслийн инженер
  • Засвар механикийн инженер
  • Үйлдвэрлэлийн автоматжуулалтын инженер

Химийн инженерчлэл хөтөлбөр нь инженерийн ёс зүй, хими-биотехнологийн лабораторид ажиллах дадал, орчин үеийн лабораторийн тоног төхөөрөмжийг ашиглах чадварыг эзэмшиж, аж үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүн гаргах, үүнд шаардагдах түүхий эд материалыг мэргэжлийн түвшинд сонгох чадвартай химийн инженер бэлтгэнэ.

  • Химийн инженер
  • Эрдэм шинжилгээний мэргэжилтэн
  • Технологич