“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль нь Орхон аймаг дахь Политехник коллежтой Орон нутагт шаталсан боловсрол, сургалтын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг 2024 оны 05 сарын 03-ны өдөр үзэглэлээ.
Энэхүү санамж бичгийг үзэглэснээр “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Орхон Политехник коллеж нь хамтран цаашид дэвшин суралцах мэргэжлийн хөтөлбөрийг хамтран боловсруулах, Мэргэжлийн болон Техникийн боловсролын тухай хуулийн 6.5-д заасны дагуу Орхон Политехник коллежийн техникийн боловсролоор төгссөн суралцагчийг эрэлттэй мэргэжлийн чиглэлээр нь “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд дэвшүүлэн суралцуулах боломж бүрдэх юм.