Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

ЭЦДС-н механикийн тэнхимийн багш нар БНХАУ-н ӨМӨЗО-ны Хөх хотын Аж үйлдвэрийн их сургуулийн багш нартай хамтарсан судалгаа хийж байна.

2024 онд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Засвар, механикийн заводын захиалгаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Механикийн тэнхимийн багш нар судалгааны ажил гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд Аж үйлдвэрийн их сургууль, Материал судлал, инженерингийн сургуулийн профессор, доктор Xinba yaer (Шинэбаяр) багш 2024.07.20-2024.07.23 хооронд манай сургууль дээр ирж ажиллаа. 

Мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр, Ил уурхайтай танилцаж, Засвар, механикийн заводын цутгуурын цех дээр очиж судалгааны объектын элэгдсэн эд ангид хэмжилт хийж туршилтын дээжүүдийг хүлээлгэж өгөв. Мөн өөрийн сургуулийн нэр, лого бүхий бэлэг дурсгалын зүйслсийг  ЗМЗ-н удирдлагад дамжууллаа. 

Энэ нийтлэлийг хуваалцах :