Эрдэнэт цогцолбор дээд сургууль

 Утас: (976) 75773415 |  Цахим шуудан: techinst@erdenetmc.mn

Уралын Холбооны Их Сургуулийн төлөөлөгчид ЭЦДС-д зочлов.

Уралын Холбооны Их Сургуулийн олон улсын харилцааны асуудал хариуцсан проректор Тушин Сергей Геннадьевичээр ахлуулсан проректорын нэгдүгээр орлогч Пономарев Александр Владимирович, мэдээллийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Бенеманский Дмитрий Алексеевич, судалгааны лабораторийн эрхлэгч Рогожников Денис Александрович нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд зочилж уулзалт хийв. 

Уулзалтад ЭЦДС-ийн захирал Д.Зоригтхүү (Ph.D), Эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар (Ph.D),  Инженер технологийн салбарын эрхлэгч Б.Баяраа (Ph.D), ХУТ-ийн эрхлэгч Ч.Лхагвасүрэн, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагааны төвийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Ариумаа, УУТ-ийн эрхлэгч Ч.Энхчимээ нар оролцож, хоёр сургуулийн хамтран хэрэгжүүлж байгаа Металлурги мэргэжлийн 2+2 бакалаврын хөтөлбөрийн явц, Орос хэлний бэлтгэл курсийн үйл ажиллагаа, цаашид хамтран хэрэгжүүлэх судалгаа шинжилгээний ажлын талаар ярилцав. 

Энэ нийтлэлийг хуваалцах :