Эрдэнэт цогцолбор дээд сургууль

Япон улсын Хачинохэ Коосэны захирал Цүчия Нориёшү, Ерөнхий эрдмийн тэнхимийн профессор Ёшида Масааки нарын профессор, оюутнууд “Эрдэнэт цогцолбор” дээд сургуульд ажиллаж  байна.

Япон Улсын Хачинохэ Үндэсний Технологийн Дээд Сургуулийн Хачинохэ Коллеж болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн харьяа Эрдэнэт политехник коллеж нь Япон, Монгол Улсын хооронд олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Академик солилцоо хэрэгжүүлэхээр 2024 оны 10 сарын 01-ний өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар тохиролцлоо.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Эрдэнэт политехник коллеж болон Хачинохэ Коосэн-ий оюутнуудад дараагийн шатны боловсрол эзэмших боломж олгох, Академик солилцоогоор сургалт, судалгаа болон олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд хувь нэмэр оруулах, багш, оюутан солилцоо, заах, суралцахуйн арга зүй, болон соёлын солилцооны бүхий л талбарт мэдээлэл өгөх, дэмжлэг үзүүлэх, зохион байгуулах нөхцөл боломж бүрдэх болно.

Энэ нийтлэлийг хуваалцах :