"РУССКИЙ МИР" клуб
Удирдагч багш: Ч.Лхагвасүрэн, Ц.Нямхүү
ЗОРИЛГО : Оюутны орос хэлний боловсролыг дээшлүүлэх, Оросын хэл соёлыг сурталчлан таниулахад оршино.
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:
- Ярианы сургалт
 - Киноны өдөр
 - Уламжлалт баяр, уралдаан тэмцээнийг оюутнуудтай хамтран зохион байгуулах
 
Ажиллах цагийн хуваарь:  Бямба 09:30-11:30
Танхим: Орос хэлний кабинет ОБ-215
															- Хамтран ажиллах
 - Харилцан ярилцах
 - Нээлттэй байх
 - Зөвлөгөө өгөх, чиглүүлэх
 
- Үгийн сангаа баяжуулах
 - Хэлний орчин бүрдүүлэх
 - Идэвхтэй байх
 - Санаачлага гаргах, дэмжих 
 
- Орос хэлээр орчуулах, ярих, сонсох, бичих, унших ур чадварыг эзэмшинэ.
 - Тасралтгүй суралцана.
 - Чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөнө.
 - Өөртөө итгэлтэй, өөрийнхөө үзэл санаа тэмүүлэлд үнэнч үлгэр дууриалалтай байх чадамж нэмэгдэнэ.
 
“Русский мир” оюутны клубийн ажиллах журам
- Клуб нь орос хэлний мэдлэг чадварыг хөгжүүлэх, гишүүдийн орос хэл,Орос улсын соёл, уламжлал, зан заншил, Монгол-Оросын найрамдал, хамтын ажиллагаатай холбоотой бүх үйл ажиллагаа, санаачлагыг дэмжин ажиллах болно.
 
- Энэхүү клуб нь багш оюутны сайн дурын оролцоонд тулгуурлан ХУ-ны тэнхим, Оюутны зөвлөлтөй хамтран ажиллана.
 - “Русский мир” клубийн үйл ажиллагааны төлөвлөгөөг орос хэлний багш нар идэвхтэн гишүүдтэй хэлэлцэн боловсруулж улирал бүр ХУТ-ийн эрхлэгчээр батлуулна.
 - Клубийн 7 хоног тутмын арга хэмжээнд оролцож байгаа болон клуб “Русский мир” Facebook бүлэгт нэгдсэн хэн боловч, тус клубийн гишүүн байна.
 - Клубийн үйл ажиллагаа ямар нэг төлбөр хураамжгүй байна.
 - Долоо хоног тутамд 1 удаа буюу Бямба гараг бүрийн 09:30-11:30 цагт Клубийн уулзалт-сургалтыг Оюутны 1-р байрны байрны 215 тоот танхимд зохион байгуулна.
 - Клубийн үйл ажиллагаа, уулзалт-сургалтыг багш, идэвхтэн гишүүд багшийн удирдлага дор хөтлөн явуулна.
 - Цаашид сайн дурын үндсэн дээр клубийн Уулзалт болон Facebook бүлгийн үйл ажиллагааг хэн ч хөтлөн явуулж болно.
 - Клубийн уулзалт-сургалт, үйл ажиллагааны зургийг авч тайлан мэдээнд тусгана.
 
“Русский мир” клубийн үйл ажиллагааны төлөвлөгөө
/2024-2025 оны хичээлийн жил/
№  | Хэрэгжүүлэх ажлууд  | Хугацаа  | Хариуцах эзэн  | Хүрэх үр дүн  | 
А. Клубээс тогтмол явуулах ажил  | ||||
1  | Ярианы чадвар олгох хичээл,  | Бямба гараг бүр 0930-1130  | Ц.Нямхүү Ч.Лхагвасүрэн  | Тайлант хичээл  | 
2  | Киноны өдөр  | Бямба гарагт сард нэг удаа  | Ц.Нямхүү 
  | Орон судлалын мэдлэг, урлаг, гоо зүйн мэдрэмж дээшилнэ.  | 
2  | Оюутнуудын дунд зохион байгуулах үйл ажиллагааны удирдамж боловсруулах  | А, Б улиралд  | Ч.Лхагвасүрэн 
  | Удирдамж чиглэл өгнө.  | 
Б. Найрамдал, хамтын ажиллагаа, орон судлал, соёлын арга хэмжээнүүд  | ||||
1  | Танин мэдэхүйн тэмцээн  | X/ 20-XI/03  | Ц.Нямхүү Э.Мөнхжин Б.Азжаргал  | Екатеринбург хот, УрХИС-ийн талаар мэдлэг, мэдээлэл олж авах  | 
2  | Шинэ жилийн баяр  | XII/20  | Ц.Нямхүү Э.Мөнхжин Б.Азжаргал  | Чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх  | 
3  | “Масленица” үзэсгэлэн, өдөрлөгийн цуврал арга хэмжээ  | II/24-III/02  | Ц.Нямхүү Э.Мөнхжин Б.Азжаргал  | Орон судлалын мэдлэгийг нэмэгдүүлэх, хамтран ажиллаж, харилцан суралцах  | 
4  | “OPEN MIC” үйл ажиллагаа  | V/02  | Ц.Нямхүү Г.Ариунболор Б.Ганжигүүр  | Дууны бэлтгэл хийлгэх, найруулга, хөтөлбөрийн дагуу хөтлөх, тайз бэлтгэх  | 
5  | Олон улсын орос хэлний баярын өдөр  | 2025.06.06  | Ц.Нямхүү Э.Мөнхжин Б.Азжаргал  | А.С.Пушкины амьдрал, уран бүтээлтэй танилцах, шүлгийг уран яруу унших  |