Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“ЭРДМИЙН БАЯР” ХҮНДЭТГЭЛ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО.

“Эрдмийн баяр” төгсөлтийн үйл ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий инженер, ЭЦДС-ийн удирдах зөвлөлийн дарга, Доктор (Ph.D) Т.Батмөнх, ХНЗХ-ийн дарга, бизнесийн удирдлагын ухааны доктор (Ph.D) О.Отгонбаяр, ШУТИС Бизнесийн ахисан түвшний сургуулийн Сургалт чанарын албаны дарга М.Банзрагч, Стратеги, хөгжлийн газрын дарга П.Энхбат, Ил уурхайн дарга Доктор, дэд профессор Д.Нямдорж, ШУТИС-ийн Хүндэт профессор, МУ-ын гавьяат багш Ш.Ганбат, ШУТИС-ийн Хүндэт профессор, Гавьяат багш П.Оюунсүрэн, Ахмад багш ШУ-ны Доктор, дэд профессор Ж.Баатархүү, ШУТИС-ийн Хүндэт профессор Ш.Сүхээ, Доктор, Дэд профессор Б.Хээрийнбаатар, Доктор, Дэд профессор Л.Наранцэцэг, ШУТИС-ийн Хүндэт профессор Д.Цогтхангай болон эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш нар,  эцэг эхийн төлөөлөл оролцов.

Баярын үйл ажиллагааг сургуулийн захирал, доктор (Ph.D) Д.Зоригтхүү нээж үг хэллээ. 2024-2025 оны хичээлийн жилийн намрын улиралд бакалаврын сургалтын 2 хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлэхэд хүчин чармайлт гарган ажилласан багш, ажилчид, бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ирсэн үйлдвэрийн удирдлагууд болон хамтран ажилласан цехүүдийн удирдлагуудад талархал илэрхийллээ.  Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль бакалаврын сургалтын 5 хөтөлбөрийг Үндэсний хэмжээнд магадлан итгэмжлүүлээд байна.

Энэ хичээлийн жилийн намрын улиралд ШУТИС болон МУИС-ийг магистрын 28, бакалаврын 32  нийт 60 төгсөгч төгсөж нэг дор дипломоо гардан авч байгаа нь Эрдмийн баярын онцлог байлаа.

Энэ нийтлэлийг хуваалцах :