Эрдэнэт цогцолбор дээд сургууль

“Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон луу жилийн Тэргүүний багш, ажилтнуудаа алдаршууллаа.

Монголын уламжлалт Цагаан сарын баярыг тохиолдуулан “Хилэнт эх” хэмээх Модон луу жилдээ “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олноо манлайлан, эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэлтэй, үр бүтээлтэй ажилласан тэргүүний багш, ажилтнуудаа 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр тодруулж, алдаршууллаа. Улиран одож буй луу жилийн ажил үйлс, идэвх санаачилгаараа хамт олноо манлайлсан Уул уурхайн тэнхимийн багш Ш.Амгаланбаяр, Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн гэрээт багш Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн горим реле хамгаалалт, тавилт тооцооны инженер Ш.Мөнхтуул нар “Тэргүүний багш”-аар, Эрдэм шинжилгээний төвийн тэргүүлэх мэргэжилтэн Б.Ариумаа “Тэргүүний ажилтан”-аар, Аж ахуй, үйлчилгээний хэсгийн сантехникийн слесарь Т.Баярсайхан “Тэргүүний ажилчин”-аар тус тус тодорч шагналаа гардаж авлаа. Дээрх багш, ажилтнуудыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2024 оны тэргүүнээр өргөмжилж, хүндэтгэлийн самбарт зургийг нь жилийн турш байршуулан алдаршуулах юм.

Энэ нийтлэлийг хуваалцах :