Япон улсын Акита мужийн их сургууль, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль хооронд 3 дахь удаагаа хэрэгжиж байгаа ОЮУТАН СОЛИЛЦОО хөтөлбөрт “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 6 оюутан, 2 багшийн хамт 2025 оны 06 сарын 21 өдрөөс 07 сарын 05 өдөр хүртэл Акита мужийн их сургуульд богино хугацааны дадлага хийнэ.
Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд тус сургуулийн Акита, Хонжо кампусаар зочилж англи хэл дээр явагдах хичээлд хамрагдах, япон оюутнуудтай хамтарсан судалгаа хийх, орон нутгийн уул уурхай, хог дахин боловсруулах үйлдвэрт судалгаа хийх, мөн Акита сургуулийн оюутны клубийн соёл, урлагийн арга хэмжээнд оролцох, орон нутгийн аялал хийх зэрэг япон орны соёл, амьдралтай танилцах 14 хоногийн хөтөлбөрт хамрагдах юм. Өнгөрсөн 9-р сард АМИС-аас 6 оюутан 2 багшийн хамт манай сургуульд зочилж 14 хоногийн хөтөлбөрт хамрагдсан ба энэхүү хөтөлбөр нь 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж зөвхөн оюутан солилцоо хөтөлбөрөөр хязгаарлагдахгүй 2 сургуулийн багш, оюутны мэргэжил дээшлүүлэлт, хамтран судалгаа хийх зэрэг олон талт хамтын ажиллагаа улам өргөжсөөр байна.