БУЛГАН АЙМГИЙН ЭЛСЭГЧИД 50%-ИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ СУРАЛЦАНА. Булган аймгийн ЕБС-ийн 3-р сургууль “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай хамтран 2025 оны 03-р сарын 21-ний өдөр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох аялал зохион байгууллаа. Аялалд тус сургуулийн багш, сурагчид хамрагдаж Эрдэнэ хот, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Найрамдал өндөрлөг болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуультай танилцлаа.
Аялалын хүрээнд ЭЦДС-ийн сургалтын үйл ажиллагаа, мэргэжлүүдийн онцлог, тэтгэлэг, урамшуулал зэргийн талаар сурагчид сонирхсон асуултууддаа хариулт авснаас гадна ЭЦДС-д Булган аймгаас элсэн
суралцаж буй сурагчид эхний жилдээ 50%-ийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцдаг тухай болон
оюутны байр, мэргэжлийн лабораториуд сурагчдын сонирхлыг ихээхэн татаж байлаа.